Ниншагийн хотон үндэстний өөртөө засах район нь Хятадын баруун хойд нутагт байралдаг. Хятадын ардын дуунд баруун хойд нутагт эх баялаг дүүрэн, хатан голын сав газраар өргөн уудам нутагтай, энэ нутгийн хүмүүс ажилч хөдөлмөрч сэргэлэн цовоо ааштай, хатуу сөстөй хэлсэндээ заавал хүрдэг гэж дуулсан байдаг.
Ниншагийн хотон үндэстний өөртөө засах районы төв Инчуаниас мордож, машнаар хагас цагийн хугацаатай явбал номин уул цэнхэр устай хотончуудын тариачин айлын жуулчлалын газарт хүрдэг. Жуулчлалын газрын эзэн Ван Хунлинны нэг гэрийнхэн нь бээжингннс зочин ирсэнийг дуулаад тэр дор нь загас гөхдөн, ногоо түүж удалгүй бүтэн ширээ гоё хоол гаргасан байна. Гэрийн эзэгтэй Ма Шиохуа хэлэхдээ, манай жуулчлалын газрын хоол гэвэл ио шан, сань зи, хотон цай зэрэг нь их онцлогтой. Гаднаас ирсэн зочид ч эдгээр хоолонд сонирхолтой, манай гэрийн хоолыг хямдхан мөртөө амттай гэж хэлдэг гэжээ.
1 2 3
|