Тариачин айлын жуулчлалын үйлс нь сүүлийн жилүүдэд хятадын хөдөө нутгаар их дэлгэрч байгаа аялал жуулчлалын шинэ хэлбэр болно. Хотод удаан суусан хүмүүс хөдөө нутгийн амьдралтай танилцан, эх байгальтай дотноор харилцахад маш таатай санагддаг. Ийнхүү аялал жуулчлалын энэ ажиллагаа нь олон нутгаар дэлгэрч, тэд өвөрмөц онцлогтой үйлчилгээр нэн олон хотын оршин суугчдын сонирхолыг татсан байна. Ван хунлинь болон түүний гэргий Ма Шиохуа нь Инчуань хотын Та Чио тосгоны тариачин юм, өнгөрсөнд үеийн үеэр тариа тариж л байжээ. 1994 онд ВанХунлинь загас тэжээхийг оролдсон хэдий ч мэргэжил техник сайн мэдэхгүй учраас 30 мянган юаний хөрөнгө нь талгар болсон байна. Хожим нь тэрээр хот орж ажил хийж, 10 гаруй жилийн өнгөрөлт нь түүнд маш олон туршлага хуримтуулжээ. Хоёр жилийн өмнө тариачин айлын жуулчлалын ажиллагаа сая эхэлж хийгдэж байсан үеэр Ван Хунлины олон нутгаар дүн шинжилгээ хийж, мөн өөрийн нутагтаа энэ үйлсийг хөгжүүлэхээр зориг шуудсан юм. Түүний энэ бодлыг гэргий Ма Шиохуа нь бүрэн дэмжжээ. Ма Шиохуа хэлэхдээ, явж л байсан, харж л байсан, зарим жуулчлалын газарт бас биеэрээ очсон, манай нутагт агаар цэвэр, байгаль сайхан, зочдод лавтай таалагдна гэж бодоод бүр итгэлтэй болсон юм гэжээ.
1 2 3
|