• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2008-10-29 17:29:55    
Хятдад болсон Ц.Дамдинсүрэн агсаны 100 жилийн ойд зориулсан Олон улсын эрдэм шинжилгээний бага хуралд охин нь Д.Дулмаа хүрэлцэн иржээ

CRI

      Монгол улсын төрийн гурв удаагийн шагналт академич ардын уран зохиолч Цэндийн Дамдинсүрэнгийн мэндэлсэний 100 жилийн ойд зориулж БНХАУ-ын Бээжингийн Их Сургуулийн Гадаад хэлний дээд сургууль, Ази номхон далайн бүсийн судлалын хүрээлэн болон Монгол судлалын төвөөс хамтран зохион байгуулсан Олон улсын эрдэм шинжилгээний бага хурал 2008 оны 10 дугаар сарын 25-ны өдөр Бээжингийн Их Сургуульд амжилттай болов. Тус хуралд Монгол Улсын ШУА, МУҮИС, БНХАУ-ын Бээжингийн Их Сургууль, Нийгэмийн Шинжлэх Ухааны Академи, Төвийн Үндэстний Их Сургууль, Өвөр Монголын Их Сургууль, Өвөр Монголын Багшийн Их Сургууль болон Лүөянгийн Гадаад Хэлний Их Сургуулиас нийт 50 гаруй эрдэмтэн судлаачид оролцсоноос гадна түүний охин Д.Дулмаа болон шавь нар нь хүрэлцэн иржээ. Хуралд оролцсон эрдэмтэн судлаачид Ц. Дамдинсүрэн ба түүний монгол хэл, утга зохиолын судлал, уран бүтээл, орчуулгын судлал, хэл шинжлэл гэх мэт олон сэдвээр эрдэм шинжилгээний илтгэл тавьцгаажээ.

     Уг эрдэм шинжилгээний хуралд Оролцохоор ОХУ-аас хүрэлцэн ирсэн охин Д.Дулмаагийн илтгэл хуралд оролцсон эрдэмтэн судлаачид болон оюутнуудын анхаарлыг их татсан байна. Дамдинсүрэнгийн Дулмаа бол ОХУ-ын Хүмүүнлэгийн Их Сургуулийн профессер юм. Д.Дулмаа анх 1989оны 9-р сараас 1990оны 7-р сарын хугацаанд МУҮИС-д суралцаж байсан Бээжингийн Их Сургуулийн Монгол хэлний тэнхимийн багш Яо Кэчэнтай танилцан, 1991онд Чэнь Тианьхуа багштай Улаанбаатарт уулзаж, Бээжингийн Их Сургуультай найрсаг харилцаатай болжээ. 2006 онд Хятадад ирсэн сайхан дурсамжуудыг Бээжингийн Их Сургуулийн Монгол хэлний тэнхимийн багш нартай авахуулсан зурагнаас нь харж болно.

1 2