Д.Дулмаа дөрөвдэх удаагаа аавийнхаа мэндэлсэний 100 жилийн ойг тэмдэглэх үйл ажиллагаад оролцож байгаа юм. Тэрээр энэхүү эрдэм шинжилгээний бага хурлын илтгэлийн өрхийг татаж, Ц.Дамдинсүрэн агсаны "Гэсрийн туужийн түүхэн үндэслэл" өгүүлэлээр дэд эрдэмтэн цол хамгаалах долоон жилийн хатуу хэцүү тэмцэл болон хүндрэл бэрхшээлтэй цаг үеийг яаж туулж, өндөр амжилтанд хүрсэн гунигтай, баяртай дурсамжуудыг дэлгэж, хүмүүсийг бүр уярааж, бишрүүлж орихсон юм сан.
Энэхүү бага хурал нь БНХАУ-д болж буй Ц. Дамдинсүрэн судлалын анхны олон улсын томоохон эрдэм шинжилгээний бага хурал бөгөөд олон усын монгол судлалыг өргөтгөж, монгол судлалын хөгжилд ахиц хийснээс гадна олон усын эрдэмтэдийн хоорондох эрдэм шинжилгээний солилцоог хөгжүүлэхэд чухал ач холбогдолтой юм. Мөн Хятад Монгол ард түмэн хоорондын эе найрамдал хамтын ажиллагааг зузаатгасан сайхан үйл явдал боллоо.
Чэнь Тианьхуа багш, Бээжингийн Их Сургуулийн Монгол хэлний тэнхимийн багш нарыг төлөөлж, эрдэмтэн багшийн таалал төгссөнд гүүнээ эмгэнэж бичсэн гашуудлын үгийн хятад, монгол барыг Бээжингийн Их Сургуулийн Монгол судлалын төвийн дэд профессэр Ван Хао илтгэлдээ дэвшүүлсэн байна.
Ц.Дамдинсүрэн багшийн таалал төгссөн дур гашуудах ану
Урт Хэрлэн эмгэнэн уйлахуйяа, Хөх мөрөн гунин мэгшмүй. Уярлын нулимсун урсгал дур түсрэхүйеэ гашуудал гуниал хязгааргүй. Уламжлан ирсэн эмгэнэлийн мэдээнээ элэг зүрх эмтэрнэм. Улаанбаатар дур эрдэм соёрхсон гэгээн дүр чинү харагдсаар, Утгат сургалыг чинү Бээжин хотноо дахин хүртэж үл чадах болжухуй. Өнө үүрдийн мөрөөдөл, өрц зүрхний санагалзлал Үнэнч нөхөрлөлийн "магтаал дуу"※ чинү хорвоо дур дуурьсаад Үеийн үе дур баларшгүй дурсгал мөрөөдлийг үлдээвэй. Бээжингийн их сургуулийн дорно дахины хэл-утга зохиолын факультетийн Монгол хэл-утга зохиолын тэнхимийн багш нар
1986 оны 6-р сар Бээжин
1 2
|