Хятадын Сычуань мужид 8 баллын газар хөдөлж олон арван мянган хүний амь нас, гэр оронг авч одсоноос хойш даруй хагас жилийн хугацаа өнгөрчээ. Бээжин хотод энэ хугацаанд буяны үйл ажиллагаанаас эхлээд гамшигт нэрвэгдсэн хүмүүст туслах олон арван арга хэмжээг тасралттгүй зохион байгуулж ирсэн юм.
Саяхан Бээжин хотын Цэргийн төв музейд "Сычуань 5 сарын 12" нэртэй гэрэл зургийн үзэсгэлэн гаргажээ. Үзэсгэлэнгийн танхимд оронгуут 5 дугаар сарын гэмгүйхэн тэр өдөр гэнэт нүүрлэсэн аюулыг харуулсан дүрс бичлэгийг хананд байрлуулсан байна. Тайван амгалан алхаж явсан хүмүүс байгалийн гэнэтийн аюулд балмагдан сандарч учраа олохгүй бужигнахын зэрэгцээ хоромхон зуурт эргэн тойрны байшин, зам гүүр нуран унаж, хүмүүс орилолдон газар тэнгэр хөмрөх шиг болсон үйл явдлыг эргэн сануулсанаар музейн үзмэр эхлэх аж.
1 2 3
|