Хэдхэн минут үргэлжилсэн гамшгын дараа хотын амьдрал танигдахын аргагүй өөрчлөгджээ. Тэр л аймшигт агшнуудыг түүх болгон үлдээхийн тулд гэрэл зурагчид ажилласан байна. Нуранганаас аврагдан гарч ирсэн халтар хүү эмнэлгийн дамнуурган дээрээс пионер ёсоор ёслонгоо "та нарыг би ирж аварна гэж мэдэж байсан юмаа" хэмээн өгүүлж буй байдал. Дарагдаж үхсэн хүүгээ тэврэн уйлах эмээ. Айж зугтмаар үйл явдлын дунд нулимсаа залгин өргөсөн тангарагтаа үнэнч зүтгэж яваа залуухан сувилагч охин. Асар их бодолд дарагдсан Ху дарга хийгээд түүнийг угтагсдын гунигт харцгуудын мөргөлдөөн. Хэдхэн хоногийн өмнө зовлонгийн далайд умбаж олон нөхдөө алдсан гэнэн хонгор хүүхдүүд хатамжлан босч явуулын сургуульдаа цугларан хичээлээ эхэлж буй дүр.
Үггүй өгүүлэх энэ үзэсгэлэн Бээжин хотынхонд олныг сануулах ажээ.
1 2 3
|