• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2008-11-20 16:10:26    
Бээжин хотын хуучин гудам, дөрвөлжилсөн орон сууц

CRI

  

      Өнөө Бээжинд хуучин хотын хэдэн арван дүүрэг бий. Эдгээр нь бүрэн бүтнээр хадгалагдсан гудам болон дөрвөлжилсөн орон сууцаар бүрэлджээ. Ши шахай бол эдгээрийн дотрохь нэг нь. Бүр эрт нийтийн он тооллын 13-р зууны үед Ши шахай нь өмнөд умард усан замын тээврийг холбосон умардын төгсгөлийн газар нь болно. 17, 18-р зууны үед Ши шахай нь хааны ордноос ойролцоо байж, нуурын ойр хавийн өнгө үзэмж тансаг сайхан болохоор баяд ноёд язгууртдын цуглардаг газар болжээ. Гэтэл өнөө Ши шахай нь Бээжингийн гудам, дөрвөлжилсөн орон сууцны барилгыг хамгаалсан хамгийн их талбайтай, хамгийн бүрэн бүтэн түүх соёлын хамгаалалтын район болжээ.

      Хоёр хавтгай дөрвөлжин км хэвчээтэй Ши шахайд хоёр гурван зуун гудамтай, дөч тавин мянган оршин суугчид аж төрж байна.

      Шишахай нуурын өмнө эргийн Вэй гуаньфан гудамд 50 гаран настай Юань Ли болон Чжан Юунчян нөхөр гэргий хоёул энэд хэдэн авран жил амьдарч байна. Тэд үе улиран сууж байгаа юм байна. Одоо орон байраа жуулчдад нээлттэй болгожээ.

1 2 3 4