Тэдний хүрээ хашаа нь 300 гаран хавтгай дөрвөлжин метр, том жижиг 16 өрөөтэй. Гурван үеийн 8 ам хүн энэд хамтдаа 20 жил аж төрж байгаа юм байна. Бээжинд өнөө ийм олон хүн хамтаа сууж байгаа тохиолдол ховор болжээ. Гадаадын жуулчид энд ирж үзэн танилцах нь эдэнд орлого нэмэгдүүлж, Бээжингийн жирийн иргэдийн амьдрал ахуйг ч ойлгож болно.
Гудам болон Бээжин хүн хоорондын харилцаа нь шүрэн бошго болон тэнгисийн дотрох амьд бодистой адилхан. Гудам болон дөрвөлжилсөн орон сууц нь Бээжингийн органик бүрэлдэхүүн хэсэг. Эдгээр нь байхгүй бол Бээжин ч амьдрах хүчингүй болно. Үүний төлөө Бээжин хотын засгийн газрын холбогдох салбарынхан хамгаалалтын арга хэмжээнүүд авч, хуучин хотын бүх дөрвөлжилсөн орон сууцыг хамгаалалтаа авч, сэлбэн зассан бөгөөд хуучин хотын уламжлалт онцлогт тохирсон соёлын ажил төрөл болон аялал жуулчлалын аж үйлдвэрийг хөгжүүлэхийг урамшуулсан байна.
1 2 3 4
|