• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2008-11-25 16:15:06    
Хятад усл саран бөмбөрцгийн гадаргуугийн бүтэн зургийг нийтэллээ

CRI

     Хятадын авсан саран бөмбөрцгийн анхны бүтэн зургийг 12-ний өдөр Бээжинд нийтэллээ. Энэ зургийг Хятадын саран бөмбөрцөгт шинжилгээ хийх анхны дагуул Чан Э нэгдүгээрийн авсан тоо баримтаар хийсэн зураг болох юм. Энэ зураг чанар сайтай байж, олон улсын тэргүүний төвшинд хүрсэн учир хүмүүсийн саран бөмбөрцөгт гүнзгий ойлголттой болоход ашигтай гэж хэрэгжилтэд үзэж байна.

     Хятад улс нодиноны 10-р сарын 24-нд саран бөмбөрцөг шинжилгээ хийх анхны дагуул Чан Э нэгдүгээрийг хөөргөлөө. Одоо болтол уг дагуул 1.37 тв-гийн шинжлэх ухааны үр ашигтай тоо баримт олгосон байна. Эдгээр тоо баримтыг шигшин, шинжилгээ хийж, зохицуулан Хятадын шинжлэх ухаантанд саран бөмбөрцгийн анхны бүтэн зургийг бүтээсэн юм.

     12-ны өдөр нийтэлсэн энэ зураг гурван хэсгээс бүрэлджээ Үүний дотор урт дөрвөлжин хэлбэртэй зураг нь саран бөмбөрцгийн өмнөд умард өргөргийн 70 градус хоорондын газрын байцыг харуулж, нөгөө хоёр дугуй хэлбэртэй зураг нь саран бөмбөрцгийн хоёр туйлын зураг байлаа. Саран бөмбөрцгийн энэ зургаас том жижиг олон хэлбэрийн нөх тод харагдаж байлаа.

1 2