• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2008-11-25 16:15:06    
Хятад усл саран бөмбөрцгийн гадаргуугийн бүтэн зургийг нийтэллээ

CRI

    Тод томруун чанар сайтай зургийн тоо баримтыг авахын төлөө Чан Э нэгдүгээр дагуул дээр төрөл бүрийн тэргүүний тоног төхөөрөмж ачсан байна. Чан Э нэгдүгээр дагуулын дэд ерөнхий дизайнч ноён Сүнь Хуйгийн танилцуулснаар, өнгөрсөнд гадаад орон ч саран бөмбөрцөг шинжилгээ судалгаа хийхдээ саран бөмбөрцгийн зургийг бүтээж байсан юм, гэвч бүхэл бүтэн биш, энэ удаа бид саран бөмбөрцгийг тал бүрээр ойлгох зорилготой, бид саран бөмбөрцгийн бүтэн зургийг авахын тулд хоёр аппарат ашигласан. Нэг нь стерео зургийн аппарат, нөгөө нэг нь лазер өндрийг хэмжигч болно.

     Стерео зургийн аппарат нь дагуулын өмнө хойно, дээд доот талаар зэрэг зураг авч  гурван хэмжээст зураг бүтээдэг. лазер өндрийг хэмжигч нь лазерийн гэрлээр саран бөмбөрцөгийн далайн тавшинг тогтоож болдог.
Нодиноны 11-р сарын 20-ны өдөр Чан Э нэгдүгээр дагуулын ачсан стерео зургийн аппарат ажиллаад энэ жилийн 5-р сарын 12-ны өдөр болтол саран бөмбөрцгийн өмнөд умарт өргөргийн 70 градус хоорондын районы бүх тоо баримтыг авсан байна. стерео зургийн аппаратын ажил тогтвортой байснаар уг аппаратаар саран бөмбөрцгийн хоёр туйлын районы зургийг авахаар Хятадын саран бөмбөрцөгт шинжилгээ хийх төслийн командалын газар шийдсэн байна.

     Хятадын саран бөмбөрцөгт шинжилгээ хийх төслийн тэргүүн шинжлэх ухаантан Ө Ян Зиюнь хэлэхдээ, Хятадын нийтэлсэн саран бөмбөрцгийн зураг нь дэлхийн нийтлээд байгаа саран бөмбөрцгийн зургийн доторх хамгийн бүрэн бүтэн нэг зураг болно. Тэр нь хүн төрөлхтний саран бөмбөрцгийн тухай ойлголтыг нэмэгдүүлэх болно гэжээ.

     Ө Ян Зиюнь танилцуулж хэлэхдээ, Чан Э нэгдүгээрийн шинжлэх ухааны шинжилгээ хийх урьдчилсан төлөвлөгөө бол саран бөмбөрцгийн гадуур гийн гурван хэмжээст зургийг авах болно. Иймээс Хятадын шинжлэх ухааны эрдэмтэд Чан Э нэгдүгээрийн олгосон холбогдох тоо баримтыг шинжлэн зохицуулж, саран бөмбөрцгийн гадаргууны зургийг гурван хэмжээст болгож, нийтлэхээр шамдан ажиллаж байна. үүнээс гадна Хятад улс бас саран бөмбөрцгийн гадаргуугийн химийн элемент болон бодисын төрөл зүйлийн агуулагдац, тархалт, саран бөмбөрцгийн хөрсний шинж чанар зэрэг талын судалгааны амжилт бүтээл, дэлхийн бөмбөрцгөөс 40 мянгаас 400 мянган км зайтай сансар огторгуйн байгаль орчны тухай судалгааны үр бүтээлийг нийтлэх болно.

     Хятадын саран бөмбөрцөгт шинжилгээ хийх төслийн газар дээрэх хэрэглээний системийн ерөнхий зураг төсөл хийгч инженер Ли Чүньлай хэлэхдээ олон улсын ажил нэгтэнтэйгээ саран бөмбөрцгийн бүтэн зургийг багтаасан саран бөмбөрцөгт шинжилгээ хийсэн үр бүтээлийг хамтаар ашиглахад Хятадын тал бэлэн байна гэжээ.

      12-ны өдөр Хятадын нийтэлсэн саран бөмбөрцгийн бүтэн зураг нь Хятадын саран бөмбөрцөгт шинжилгээ хийх төслийн анхны амжилт болно. Шинжлэх ухааны шинжилгээний нэн их төлөвлөгөө яг явагдаж байна. Хятадын батлан хамгаалах шинжлэх ухаан техникийн аж үйлдвэрийн газрын дарга Чэнь Чиүфа танилцуулж хэлэхдээ, Чан Э хоёрдугаарыг 2011 оны эцсээр хөөргөх болно. Хятадын саран бөмбөрцөгт шинжилгээ хийх төслийн хоёрдох хугацааны төсөлд Чан Э гуравдугаар болон Чан Э дөрөвдүгээр шинжилгээний аппаратыг судлан үйлдвэрлэх болно. Шинжлэх ухаан техникийн талаар хоёрдох хугацааны төсөлд манай улсын шинжилгээний аппарат болон хайгуулын аппаратыг судлан үйлдвэрлэж хөөргөж, саран бөмбөрцөгт зөөлөн газардуулж, саран бөмбөрцгийн гадаргууд хайгуул хийлгэх болно гэжээ.


1 2