Хятадын баруун өмнөд нутгийн ай лао шань уулны эргэн тойронд "эх газрын шуумал" хэмэгдсэн шатан тариа байнга харагддаг. Шатан тариа гэдэг нь уулан дээр шаталж тарьсан тариаг зааж байна. Эдгээр шатан тариа нь хани үндэстний үе үеийн хүмүүсийн хүсэл эрмэлзлийг тээж яваа бөгөөд ханичуудын өвөг дээдсийн оюун ухаан хүч хөдөлмөрийг шингэсэн юм.
Хани үндэстэн нь хятадын маш эртний үндэстний цөөнхийн нэг, өнөөдрийн байдлаар сая 200 мянга гаруй хүн амтай. Хани үндэстний хүмүүсийн зонхилох нь далайн төвшнөөс 800 метрээс 2500 метр өндөрт өргөгдсөн уулархаг районд амьдардаг. Мянга мянган жилийн турш өндөр уул гүн хавцлын дунд амьдарч байгаа ханичууд оршин тогтнох орон зайныхаа дагуу шатан тариа тариж ургуулах баялаг туршлагыг хуримтуулсан байна.
1 2 3 4
|