Ханичууд адил бус газрын байц, хөрсний байдлыг үндсэлж, уул хэдий өндөр байвал ус хэдий өндөр байдаг байгалийн нөхцөлийн дагуу суваг малтан горох булгын усыг шатан тарианд татсан байна.
Жан Юфү настан нь юннань мужийн чин ку тосгоны тахилгын ажлын үйлдэгч юм. Хани хэлээр ми гү гэдэг. Тэр нь хүн төрөлхтөн болон сахиулсан эздийг холбдог гүүр холбоос болно. Жил бүрийн хавар болоход ми гү нь тусгай дууллаар тариа тариж эхэлсэнийг мэдэгдэж, хүмүүс шатан тариандаа гарч яарцгаадаг байлаа.
Жан Юфү настан чин ку тосгонд насаараа амьдарчээ. Чин ку тосгоноор алхан ороход ууга сүрлэг тасралтгүй үргэлжилсэн шатан тариа хамгийн түрүүнд нүдэнд харагддаг. Тэр нь тэнгэрээс бууж ирсэн шат адил, хэдэн зуу цаашлаад хэдэн мянган дэгтэр байдаг. Жан Юфү настан өдөр бүр өглөөний цайныхаа дараа тосгоноос 2 километрийн зайтай байгаа шатан тариагаа эргэн үздэг.
1 2 3 4
|