• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2008-12-03 18:02:22    
Нэгэн цагийн багш, насан үүрдийн эцэг дайтай

CRI

     Уянга шүлэг шиг оюутан насандаа хорогдохын зав бололгүйгээр Улаанбаатарын мөнгөн хонхны дуунд олон хүүхдийн багш болж явсан өдөр хоногуудаар дурсамж хөврүүлсэн энэ залууг Хөх-эрэг гэдэг.

     Хөх-эрэг 2006 онд Өвөр Монголын Их Сургуулийн монгол хэл шинжилгээний дээд сургуулийн аспирант төгсөж, Улаанхадын дээд сургуульд ажлаар хангагдсан даруйдаа сургуулийн томилолтоор Монгол Улсын Их Сургуульд очиж хятад хэлний багшаар нэг жил ажилласан байлаа.

     Тэрээр анх Улаанбаатарт очихдоо ямар хот байдаг, ямар үг яриатай, тэгээд хүмүүстэй нь яаж зөв харилцах гэх мэтийн олон сониуч бодол өвөрлөн, нутаг буцаа нүүдлийн шувуудыг угтан уудам монгол орныг зорилоо.

     Улаанхадын дээд сургууль болон Монгол Улсын Их Сургууль 2003 оноос ганзага нийлүүлэн галгиулах болсон нь Хятад Монгол Хоёр орны гэгээрэл боловсролын салбар дахь хамтын ажиллагааны нэг сэжүүр болжээ. Хоёр сургуулийн нь багш нараа солилцон ажиллуулах, аспирант магистр хүмүүжүүлэхээс гадна бас эрдэм шинжилгээний хурал чуулга, соёл урлагийн үйл ажиллагаа зэргийг хамтран зохион байгуулж нөхөрсөг хамтын ажиллагаа бататгасаар иржээ.

     Яг энэхүү найрамдлын гүүрийг цогцлох хэмээн зүтгэж явсан Хөх-эрэг өөртэй нь үе хураг оюутнуудтай үй зайгүй дасалцаж, хөөр хөгжөөнтэй харилцан суралцсан байна.

1 2