• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2008-12-03 18:02:22    
Нэгэн цагийн багш, насан үүрдийн эцэг дайтай

CRI

     Угсаа нэгтэй ч орон гүрний ялгаатай байсан багш шавь нар өөр өөрийн эх орныхоо тухай мэдэх чадах бүхнээ суралцаж мэдэлцэж явахад шавь нар нь багшаасаа мэдлэг сурсныг хэлэх юун, багш нь ч хүүхдүүдийнхээ цовоо дэгжин ой тойнд нөлөөлөгдэн, чөлөөтэй, хөгжөөнтэй хичээллэх арга туршлагатай болж, ганзага дүүрэн нутаг буцжээ.

     Довтлох вагоны тоосонд тормойж, тормойж хоцорсон шавь нараа хараад баясан бас уйлмаар байсан тэр мөч Хөх-эрэгийн хувьд Улаанбаатарын өдөр хоногууд дахь хамгийн мартагдашгүй дуртгал болжээ. Ганцхан жил багшилж явахдаа тэр онгон байгалийн унаган төрх, Монголын ард түмний элэгсэг найрамдаг зан, эрдэмтэн багш нарын өргөн гүн мэдлэг, оюутан залуусын уяхан цовоо аашинд нь аргагүй сайхан дасжээ.

     Хөх-эрэг өнөө мөн Улаанхад дээд сургуулийн монгол түүх соёлын сургуулийн гадаад харилцааны ажлыг хариуцаж байгаа бөгөөд Монголын оюутны ангийн удирдагч багшаар ажиллаж бий.

     Тэрээр "(хятад)хэл сурах гэдэг хатуу байдаг ч гэлээ хэлээр нь соёлыг нь мэдэрнэ гэдэг мөн жаргалтай явдал шүү, эрдмийн ноён оргилыг эрсхэн зориорой" гэж хөөрхөн дүү нартаа захилаа.

     "Нэгэн цагийн багш, насан үүрдийн эцэг дайтай" гэдэгчлэн эрдмийн бартаат аянд бие биеэ түшиж бэл бэлээ дэрлэж яваа хоёр ард түмний найрамдал мөнх бадрах болтугай.


1 2