• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2008-12-08 10:22:34    
Тайжичуань гимнастик

CRI

      Бээжингийн олон том цэцэрлэгт хүрээлэнд өглөөний биеийн тамирын дасгалд оролцдог эгнээний дунд Тайжичуань гимнастик хийдэг хүмүүс олон бий. Тэднийг Бээжингийн өглөөний өвөрмөц үзэмжийн нэг гэж хэлж болно.

      Тайжичуань гимнастик нь Хятадад хэдэн мянган жилийн түүхтэй болжээ. Тэр нь Хятадын этрний "И-жин судар бичиг"-ээс үндэслэлтэй юм. Тэнгэр газрын түмэн бодисыг арга билэг хоёр зүйлд хуваадаг гэж эртний хүмүүс үздэг. Арга билгийн харилцан нөлөөлөх үүргийг байгалийн үзэлдлийн өөрчлөлт хувирлын үндэс, арга билгийн солилцоо нь орчлонгийн үндсэн зүй тогтоол гэж эртний философич үздэг. Тайжичунь нь иймэрхүү гүн ухааны онолыг хураангуйлан нэгтгэн дүгнэж, амьсгалын тамир тайжичуаний хөдөлгөөнийг удирддаг байна.

     Тайжичуань гимнастикийн хөдлгөөн нь алгуур аажим тайван тэнүүн, хийхдээ нуруугаа тэнийлгэн зогсож, толгойгоо бага бөхийсгэж, мөрөө хурааж, үүл хөлөглөн явж байгаа мэт байдалд орохыг хичээдэг. Үүний зэрэгцээ тайжичуань нь "хий"-г маш чухалчилдаг. "Хий " гэдэг бол хүний бие махбодын оюуны мэдрэлийн хүчийг бясалгахыг хэлж бий. Энэ бол тайжичуань гунфу—дотоод эрдмийн нэг онцлог мөн. Ийм гуфутай болчихвал өвчин тахлаас сэргийлэн өвчин тахлыг эдгээж чаддаг.

      Сүүлийн жилүүдэд, тайжичуань гимнастик Хятад улсад маш түргэн хөгжиж, тайжичуань гимнастик хийх хүн орон даярыг хамарч, жил бүр Хятадын олон газар тайжичуаний үзүүлэлт тоглолт, төрөл бүрийн уралдаан тэмцээн зохион явуулдаг. Энэ жил 74-тэй Ван Баожэнь настан бол Бээжингийн Хай дянь дүүргийн тайжичуань гимнастикийн дасгалжилтын цэгийн мастер, тайжичуань хийгээд 35 жил болж байна. Тэр дүүргийнхээ өмнөөс Бээжингийн өндөр настайчуудын тайжичуаний олон удаагийн уралдаан тэмцээнд оролцож, дараалан хоёр удаагийн тэмцээнд нэгдүгээр байрт шалгарсан байна. Тэрээр мөн ч тайжичуань гимнастикийг дэлхийд танилцуулсан хүний нэг. Үргэлж гадаад оронд урилгаар тайжичуаний үзүүлэг тоглолт гаргаж явахдаа гадаадын олон хүн Хятадын энэ уламжлалт гимнастикт сонирхолтойг ойлгосон байна. Ингээд тэр өдөр бүр цэцэрлэгт хүрээлэнд хийдэг тайжичуанийг гадаадын мэргэжилтэн дөвлөрсөн Найрамдал зочид буудлын хүрээнд хийж, тайжичуаньд сонирхолтой гадаадын хүмүүст 20 гаруй жилийн турш үнэ төлбөр авахгүйгээр зааж сургасан байна.

1 2