• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2008-12-15 10:06:32    
Шатарчин Гү ли

CRI

      Гү ли бол Хятадын шатарчдын тэргүүн аварга мөн. 2008 оны 7-р сард тэрээр Японы Токиод болсон "фужи " цомын 21-р шигшээ тэмцээнд БНСУ-ын шатарчин Ли Чан Хог ялж аварга болов. Ингээд тэр дэлхийн мягман шатрын тэмцээнд гурав удаа аваргаласан Хятадын анхны шатарчин болжээ.

      Энэ жил 25-тай Гү ли Хятадын баруун өмнөд нутгийн Чүн чин хотод төржээ. Түүний аав Гү Жүшань шатарт сонирхолтой болохоор 5 настайгаас нь хүүдээ шатар тоглохыг зааж эхэлсэн байна. Түүний аав үйлс бүтээж, амжилт гаргах хүсэлтэй хүн, гэтэл тэр он жилүүдэд энэ нь тийм хялбархан биелэгдэж чадахгүй л даа. Иймээс тэр хүсэл мөрөөдлөө хүү дээрээ тавьж 5 настайгаас нь шатар тоглохыг сургаж, 6-тайд нь шатрын хүрээлэнд аваачиж сургаж хүмүүжүүлсэн юм гэж Гү лигийн ээж нь хэлж байлаа.

      Шатар сурах нь оюуны чадавхийг хөгжүүлэхэд ашигтай гэж аав надад хэлсэн. Аавынхаа нөлөөгөөр би шатар сурсан юм, шатар нь одоо миний амьдралд салж болохгүй нэг хэсэг болсон гэж Гү ли хэлж билээ.

      Тэр үед Гү ли долоо хоног бүрд шатрын хүрээлэнд гурав удаа очиж хичээллдэг байв. Яг энэ үед шартын багш нь шатарчдыг авч гадна газар тэмцээнд оролцохоор явж, нэг хугацааны турш зааж сургах хүнгүй болсноор Гү ли тоглоомын баараар үргэлж очих болжээ. Энэ байдлыг хараад аав ээж нь түүний шатар сурахыг зогсоохоор шийдсэнд Гү ли "дахиж ийм байдалд орохгүй, шатар сурахаа үргэлжлүүлнэ" гэж амлалт хийсэн байжээ.

      Үүнээс хойш тэр сэтгэл тавин сурах болж, гурван жилийн дараагаар ажлын чөлөөний анхны зэрэглэлээс 7-р зэрэглэлд ахисан байна.

      Гү ли шатар сурах явцад Чүн чингийн Шатрын хүрээлэнгийн захирал Ян-и туйлын чухал үүрэг гүйцэтгэсэн гэж хэлэх ёстой. Захирал Ян-ли: Гү ли багаасаа бусад хүүхдээс онцгой цэцэн сэргэлэн, миний өгсөн даалгаварыг бушуу түргэн сайн биелүүлдэг. Шатар тоглоход хурц шаламгай, дайрах хүчин их, эдгээр нь нэг хүүхдийн авьяас чадвартай эсэхийг харуулдаг юм. Иймээс 9 настайгаас нь бид түүнийг гол хүчнээр хүмүүжүүлж, түүний авьяас чадвараа дайчлахад нь олон боломж хангасан юм гэжээ.

      Энэ бүхний ачаар Гү лийн шатрын ур чадвар ихээхэн дээшилсэн байна. Тэрээр Хятадын шатрын А зэрэглэлийн нэгдсэн тэмцээний аварга, Өсвөрийн шилдэг шатарчдын тэмцээний аварга, Ли гуан цомын тэмцээний аварга, Тянь юань тэмцээний аварга, NEC цомын төлөөний аварга зэрэг олон удаагийн тэмцээнд аваргалж, шатар сонирхогчдын хайр хүндэтгэлийг хүлээсэн байна.

1 2