• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International Monday    Apr 7th   2025   
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2008-12-15 10:06:32    
Шатарчин Гү ли

CRI

      2006 он 4-р сарын 21-д Гү ли LG цомын дэлхийн аваргуудын 10-р тэмцээнд ялалт байгуулж, мэргэжлийн шатарчны хувьд анх удаагаа дэлхийн аварга болов. 2007 оны 3-р сарын 25-д Гү ли Хятадын нэртэй шатрчин Чан хаог ялж, Чүнь лань цомын дэлхийн мэргэжлийн шатарчдын аварга шалгаруулах 6-р тэмээний аварга болсон байна. Дараалан хоёр удаа дэлхийн аварга болж, дараачийн тэмцээнд урамтай бэлтгэж байгаа үеэр нь хүүгээ шатарчин болгох гэж 20 гаруй жилийн турш нэг өдөр ч холдож үзүүгүй хүмүүжүүлж сургаж ирсэн аав нь гэнэтээр өөд болж, Гү ли нэг л дор сэтгэлээр унасан боловч ээжийнхээ анхаарал халамжаар тэр аажмаар сэтгэлийн дарамтаас гарч хэвийн дасгал сургуулалдаа орсон байна. Үүнээс хойш, хожвол баярлаад хожигдвол бухимдан гутрадаг Гү ли том болж ухаан суужээ. "Дэлхийн аваргын төлөө тасралтгүй чармайх хэрэгтэй шүү" гэсэн аавынхаа сургаалыг тэр үргэлж санаж явдаг. 2008 оны 7-р сарын 7-д Токиод болосон дэлхийн аваргын 21-р тэмцээнд тэр өмнөд Солнгосын нэртэй шатарчин Лее Чан Гог ялж аваргалж, дэлхийн шатрын тэмцээнд гурав удаа аваргаласан Хятадын анхны шатарчин болжээ. \Урангоо орчуулж бэлтгэв\


1 2
© China Radio International.CRI. All Rights Reserved.
16A Shijingshan Road, Beijing, China. 100040