Манай эртний 11-р зууны эхэн үед Хятадын нутаг дэвсгэрийн баруун хойд хэсэгт цоо шинэ хаант төр буй боллоо. Энэх хаант төр нь Европ Азийн эх хуурайг эрхшээлдээ оруулсан Монгол их цэргийн баруунш дайлахыг нэгэн үе хориглон зогсоосон бөгөөд хамгийн эртний өрдөг үсгийн хэвлэлийг өнөөд хүртэл үлдээсэн, Хятад улсад цорын ганц бүрэн бүтэн эртний хуулийг хадгалан хоцроожээ. Хожмын хүмүүс оньсого мэт энэх хаант төрийг "Баруун шя улс " гэдэг.
11-р зууны эхэн үеэс 13-р зууны эхэн үед хүртэл 2 зуун жилд Хятадын эртний баруун хойд нүүдэлчин Чян үндэстний салаа болох Дан шян үндэстнээр цогц болсон, өнөөгийн Нин шягийн хотон үндэстний өөртөө засах районоор төв болгосон Хятадын баруун хойд нутагт Баруун шя хаант төр байгуулагджээ. Иймээс тухайн үед Хятадын Алтан улс болон Өмнөд Сүнь улс зэрэгцэн оршжээ. Хожим нь Баруун Шя улс монгол цэрэг ангийн хөлд дэвсэгдэн сөнөж, алгуур аажмаар хятад үндэстэн болон бусад үндэстнүүдтэй уусан нийлжээ.
Баруун шячууд дээд хөгжилтэй иргэншлийг бий болгож, өөрийн онцлогтой үсэг бичиг зохиож, тухайн үеийн тэргүүний техник эзэмшсэнийг өнөөд үлдэж байгаа түүхийн үлэмж дурсгалт зүйлүүд, эрхэм наньдин бичиг судруудаас ойлгож болно. Үүний дотор дэлхий нийтийг донсолгосон нь Баруун шя улсын буурь болно. Энэ нь Ниншягийн хотон үндэстний өөртөө засах районы төв Иньчуань хотын баруун дүүрэг, Хэланьшань уулны зүүн хормой дохь Баруун Шя улсын хаадын онгод болно. Хаадын онгод 53 хавтгай дөрвөлжин км талбайтай, 9 хааны онгонтой, 253 ширхэг хойлгын онгонтой. Энэ нь Хятадад байгаа хамгийн том цар хэмжээнтэй, хамгийн бүрэн бүтэн хаадын онгодын нэг болох бөгөөд "дорнын парамид суврага" гэгддэг байна.
1 2
|