Шовгор хэлбэртэй хэдэн зуун шар шоройт шовгор Хэланьшань уулны хормойд харагдана. Эдгээр нь мянгаад жилийн турш салхинд идэгдэж, бороонд дэвтэгдсэн хэдий ч бат бэх хадан чулуу шиг, гадна хэлбэр дүр нь эвдэгдсэн ч бүтэц нь хэвээр байсаар.
Хаадын онгодын цэцэрлэгт хүрээлэнт районд онцлог дүр хэлбэртэй лут том чулуун сийлбэрийг хүмүүс ихээхэн сонирхоно. Чулуун сийлбэр нь хүн ч хэмээр ариатан ч хэмээр, төгрөг бараан нүүртэй, төвийсөн том нүдтэй, аржайсан араа шүдтэй, мөр нь чихтэйгээ зэрэгцсэн, өвдөг сөхрөн сөгдсөн, аврага том нудрагаа нягтруулан зангидсан нь аврага сүрлэг харагдана. Түүнийг юу хийж байгаа бол хэмээн хүмүүс тааварлах сонирхолтой.
Эртний тангад үсэг бичиг хаант төрийн мөхийг дагалдан устжээ. Баруун шя улсаас үлдэгдэж ирсэн тангад үсгээр тэмдэглэгдсэн түүхийн сурвалж бичгүүд нь орлуулагдашгүй үнэ цэнэтэй зүйл юм. Өнөөд хүртэл бурхны судар ном, толь бичиг, анагаах ухааны номууд уламжлагдаж байна. Эдгээрийн дотор хамгаас нэр алдартай нь "Төвд хятад үгсийн толь бичиг" юм. Энэ нь 818 жилийн өмнө тангад үсэг болон хятад үсгээр найруулсан хос хэлний тайлбар толь бичиг болно. Ниншягийн музейд энэх эрхэм наньдин, эртний, үлдэж сэмэрсэн толь бичгийг харж болно.
Баруун шя улсын хаадын онгод болон Ниншягийн музейгээс гадна, Инь чуань хотод Баруун шя улсын чулуун агуй, сүм хийд, гэрэлт хөшөө, чулууны сийлбэр зэрэг түүх дурсгалын зүйлс хадгалагдаж байгаа. Эдгээр нь эртний хаант төрийн гэрэл цацрангуй үеийг харуулсаар байна. 1 2
|