• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2009-01-23 18:02:05    
Бээжингийн зуны олимп, пара-олимпын аваргууд Сы чуаны газар хөдлөлтөд гамшигдсан район хүрчээ

CRI

      Бээжингийнхэн олон улсын спортын том хот болохоор чармайж байна

      3 хоногийн хугацаатай Олон улсын А зэрэглэлийн унадаг дугуйн төрлийн тэмцээн 18-нд Бээжинд амжилттай өндөрлөж, 40 улс орон болон бүс нутгийн 400 гаруй тамирчин оролцлоо. Ер нь Олимпын наадмын дараа Бээжин хотынхон хойно өмнө China Open газрын теннисийн тэмцээн, Дэлхийн сноокорын Хятадад болсон тэмцээн, Бээжингийн олон улсын марафоны тэмцээн зэрэг өндөр зэрэглэлийн тэмцээнийг амжилттай зохиож, олимпын наадам зохиогдсон энэ хот өөрийгөө олон улсын биеийн тамир спортын хот болгохоор чармайж байна. Бээжин хотын Биеийн тамир спортын ерөнхий газрын дарга Сүнь Кан линь илэрхийлэхдээ, Олимпын наадмын дараа Бээжин хотынхон олон улсын хэмжээний голлох наадам тэмцээний зохион байгуулахаар чармайж байна, өнөөгийн байдлаар Бээжингийнхэн жил болгон China open газрын теннисийн тэмцээн зэрэг өндөр зэрэглэлийн тэмцээн зохиож байгаа бөгөөд түүний дотор 2009 China open газрын теннисийн тэмцээний зиндаа нь эмэгтэйчүүдийн газрын теннис WTA-ын өндөр зэрлэлийн тэмцээн болж чадсан, эрэгтэйн төрлийн тэмцээн нь ATP-гийн 2-р зэрэглэлтйн тэмцээн болж шат өгссөн, үүнээс гадна NBA-ын Хятадад дахь тэмцээнийг 2 жил дараалан зохиож, энэ нь хойшид Бээжинд жил болгон болдог уламжлалт наадам тэмцээн болгох болно гэж гэсэн байна.

      Өнөөгийн байдлаар Бээжин хот нь Дэлхийн ширээний теннис-ийн их наадам, Унадаг дугуйн дэлхийн цом тэмцээн, Бээжинтэй найрсаг хотуудын биеийн тамир спортын наадам зэрэг зохион байгуулах гэж чармайж байгаагаас гадна олон улсын хөл бөмбөгийн зарим тэмцээн, Дэлхийн эрэгтэйн сагсан бөмбөгийн аварга шалгаруулах тэмцээн, Дэлхийн У Шу гимнастикийн өндөр зэрэглэлийн тэмцээн зэргийг зохион байгуулахаар төлөвлөж байна. 2009 оны байдлаар бас 7-р сард Бээжингийн олимпын зарим ордон талбайг ашиглан Хятад Оросын Залуучууд хүүхдүүдийн биеийн тамир спортын наадмыг у шу, чөлөөт бөх, усанд үсрэх зэрэг 9 төрлөөр зохиох гэж байна.

1 2 3 4 5