Хятад улс 2022 оны Дэлхийн цом хөм бөмбөгийн наадмыг зохион байгуулна?
Хятад улс 2022 оны дэлхийн цом наадмыг зохион байгуулах санаатай гэж уу? Гэсэн онигоо таавар мэтийн яриа сайт ажиглагчдын дунд өргөн яригдаж байна. Тийм ээ. Сонссон хүмүүс инээд нь хүрмээр гэж яригддаг энэ үг одоо харин үнэн болж байна. Хэвлэл мэдээллийн хэрэгслийн мэдээлж байгаагаар 2018 оных болон 2022 оны Дэлхийн цом хөл бөмбөгийн наадмыг зохион байгуулахаар өрсөлдөж байгаа улс орнуудын жагсаалтад Хятад улс багтаж байна. Гэхдээ 2022 оны дэлхийн цом наадмыг зохион байгуулах боломж их гэж Хятадын биеийн тамир үндэсний товчоо үзэж байгаа юм байна. Хятад улсын өнөөгийн хөл бөмбөгийн спортын хир түвшин арай тааруухан байсаар, гэтэл хөл бөмбөгийн хир түвшин нь аанай гэдгээр Хятад улс дэлхийн цом наадмыг зохион байгуулах эрхийн төлөө өрсөлдөхөд учир дутагдалтай гэж үзэж болохгүй юм. Дэлхийн цом хөл бөмбөгийн наадмыг зохион байгуулахаар дамжин өнөөгийн Хятадын хөл бөмбөгийн спортын хир түвшинийг дээшлүүлэхийн төлөө гэж зарим нь үзэж байхад зарим нь Хятад улс урьдаар хөл бөмбөгийн хир түвшнээ нэлээд хэмжээнд хүргэсний дараа Дэлхийн цом наадмыг зохион байгуулах руу хандах нь илүү зөв гэж үзэж байна. Чухам аль нь илүү тохиромжтой гэдгийг хэлэхэд хэцүү тул Хятадын биеийн тамир спортын ерөнхий товчоо бодит байдлаас үүсэж энэ талаар сэмээрхэн судалгаа хийж байгаа юм байна.
1 2 3 4 5
|