Олон улсын банк санхүүгийн хямрал даамжирч байгаа хэдий ч, Германы Эдийн Засгийн Яаманд болсон Хятад, Германы эдийн засаг, техникийн хамтын ажиллагааны 5-р чуулга уулзалт дээр, хоёр орны төлөөлөгчид цахим мэдээлэл, био эм эмнэлэг, байгаль орчны хамгаалалт болон орчил эдийн засаг, дэд бүтцийн байгуулалт, эрчим хүч зэрэг шинэ техникийн сэдвээр гүнзгий мөртөө халуун хөгжилтэй ярилцсан байна. Хятадын Ерөнхий сайд Вэнь Жябао Хятад, Герман хамтран ажиллаж, банк санхүүгийн хямралтай тэмцэхэд итгэл төгс байгаагаа илэрхийллээ. Тэрээр хэлэхдээ:
"Эдийн засгийн нягт харилцаа нь Хятад, Герман хоёр талын харилцааны гол тулгуур болсоор ирсэн юм. Сүүлийн жилүүдэд Хятад, Германы эдийн засаг, техникийн хамтын ажиллагаа шинэ ахицтай болсныг бид баяртай харж байна. Бид дэлхий нийтэд хямралыг ялан давах эрс бат итгэлээ уламжилж, зах зээлд нааштай дохио өгч, үйлдвэрлэгч, хөрөнгө оруулагчид болон хэрэглэгчдийн итгэлийг сэргээнэ. Хоёр орон хямралтай тэмцэх олон улсын хамтын ажиллагааны явцдаа зохицуулга, хамтын ажиллагаагаа эрчимжүүлж, хоёр талын эдийн засаг, техникийн хамтын ажиллагааг эрчимжүүлж, хоёр орны эдийн засгийн нэн их хөгжлийг ахиулах хэрэгтэй" гэжээ.
1 2 3 4
|