• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2009-01-30 15:52:18    
Эдийн засгийн хамтын ажиллагааг эрчимжүүлэх хэрэгтэй гэж Хятад, Германы Ерөнхий сайд нар санал нэгтэй үзэв

Хятадын Олон Улсын Радио

      Хятад, Германы эдийн засаг, худалдааны хамтын ажиллагааны тухай ярих үед Ерөнхий сайд Вэнь Жябао хэлэхдээ, худалдааны ашигтай байхыг Хятад улс хөөцөлдөхгүй, Хятадын Засгийн газар худалдан авах төлөөлөгчдөө удахгүй Германд илгээж, Германы таваар, техник болон тоног төхөөрөмжийг импортоор оруулах хэмжээгээ нэмэгдүүлнэ гэжээ. Тэрээр цааш нь хэлэхдээ:

     "Ялангуяа Европын аж ахуйн нэгжүүд давуу талаа бүрэн бадруулж, Хятад улсад тэргүүний техник, тоног төхөөрөмж экспортоор гаргах хэмжээгээ өргөтгөж болох юм. Ингэвэл тулгарч байгаа бэрхшээлийг тэвчиж болох мөртөө Хятадын зах зээлийн хэрэгцээг хангаж болно.

      Хятадын Засгийн газар оюуны өмчийн эрхийг хамгаалах ажлыг төрийн стратеги болгож, оюуны өмчийн эрхийг хамгаалах хууль хэрэгжилтийн эрч хүчээ байнга дээшлүүлж байна, Хятад улсад техникийн бүтээгдэхүүн экспортоор гаргахад тавьж байгаа хязгаарлалаа эртхэн цуцалж, хоёр талын шинэ техникийн салбар дахь тал бүрийн хамтын ажиллагаанд зам тавьж өгөхийг бид Европын Холбоонд хүсэж байна. Цаг агаарын өөрчлөлтөд хандах техник нээн хөгжүүлэх болон шилжүүлэх ажлаа эрчимжүүлж, хүлэмжийн хий гаргахыг багасгах зэрэг тэргүүний техникийг хөгжиж байгаа улс орнуудад цаг даруйд нь хэрэглүүлэхийг бид олон улсын хамтын нийгэмлэгт уриалж байна" гэжээ.

1 2 3 4