Өргөн олон хүүхэд залуучууд, уран сайханчдын хэрэгцээ шаардлагад зохицуулахын үүднээс уг наадмыг зохиож байгаа холбогдох талынхан Хятадын хүүхэд залуучуудын уран сайхны 2-р наадмыг 2008 оны 10-р сарын 8-ны өдрөөс 2009 оны 2-р сар хүртэл зохион явуулж, энэ удаагийн наадмын уриаг "Сургуулийн одод" гэж нэрлэсэн байна. "хүүхдийн уран сайхныг үзүүлэлт", "сургуулийн хүрээний соёл үзүүлэлт", "уран сайхны боловсролын үр бүтээл" зэрэг агуулгаар гол болгож, хүүхдийн ур авьяасыг нь хүмүүжүүлэх, хүүхдүүдэд гэгээн саруул итгэл хүслэн хайрлах, хүүхэд залчуудын уран сайхны боловсролын шилдэг боловсон хүчнийг хүмүүжүүлэхээр гол зорилтоо болгожээ. 2-р сарын эхээр энэ удаагийн наадмын эцсийн шалгаруулалтаар дамжиж, Хятадын олон муж районоос хүрэлцэн ирэн, олон үндэстний 500 гаруй хүүхэд залуучууд Бээжинд цугларч ур авьяасаа гаргацгааж билээ. Наадмыг 5-9 насны хүүхдийн баг, 10-12 насны хүүхдийн баг, анх дундын сурагчдын баг, өндөр дундын сурагчдын баг ба их сургуулийн оюутнуудын баг, хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн баг гэж 6 хэсэгт хувааж зохион байгуулжээ.
1 2 3 4 5 6 7 8 9
|