Басум нуур нь төвдөөр "номин цэнхэр нуур" гэсэн утагтай. Нуурын ус ариун тунгалаг, дөрвөн талаар хүрээлсэн цаст уулын дүрс нууранд харагдана. Намар цагт Басум нуур хамгаас үзэсгэлэн төгөлдөр байдаг. Нуурын хөвөөнөө алтан шаргал, гал улаан навчис өнгөө хялалзуулан харагдана. Басум нуур хавартаа нэлээд чийглэг бөгөөд хүйтэн байдаг. Зундаа зусаж суух аятай газар болно. Басум нуур далайн төвшнөөс 3500 метрт өргөгдсөн, 12 км урт, уртаараа хэдэн зуугаас хэдэн мянган метр урт, хамгийн гүнзгий газартаа 60 метр байдаг байна. Басум нуураас зуугаад метр зайнд Заши гэдэг арал бий. Арал дээр мянган жилийн тэртээ байгуулсан сум байдаг. Басум нуурын өмнө хөвөөнд домогт "үрийн хутаг олохыг гуйх агуй" гэж байдаг.
1 2 3 4
|