• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2009-02-26 16:53:29    
Төвдөөр жуулчлан аялна уу

CRI

     Ялусанбу мөрний том хавцал нь Хөх-нуур Төвдийн өндөрлөгийн өмнө хэсэгт байдаг, далайн төвшнөөс дунджаар 3 мянган гаран метрт өргөгджээ. Ялусанбу мөрний том хавцлын олон голуудын хоёр хөвөөний хад чулуу асах өндөр, нэвтрэхийн аргагүй тул одоод болтол хавцлыг бүхнийг явганаар туулсан хүн байхгүй байсаар. Ялусанбу мөрний том хавцлын хамгийн хачин сонирхолтой зүйл нь Ялусанбу мөрөн нь зүүн гималайн нурууны төгсгөлд баруунаа зүүнш урсаж байсан чиглэлээ гэнэт өөрчилж, зүүн гималайн нурууны өмнө налуу талаар урсан бууж, Энэтхэгийн далайд цутгаж, дэлхийд хамгийн хачин сонирхолтой морин туурайн хэлбэрт дүрсийг бий болгожээ. Ялусанбу мөрний том хавцлын морин туурайт том булант газар дахь "мөст уулын эцэг" хэмээгдсэн Намжанбарва оргил нь далайн төвшнөөс 7787 метрт өргөгдсөн, дэлхийн 15 дахь өндөр оргил болно. Орон нутгийн төвдчууд Намжанбарва оргилыг "хөх тэнгэрийг чичин цоолсон байлдааны жад" хэмээн хүндэтгэг дууддаг байна. Намжанбарва оргилын хормойд олон халуун рашаантай, мод ургамал элбэг байдаг болохоор бартаа шинжих, сувилан эмчлэх аятай газар болно.

1 2 3 4