Дай Юйчян- Цээл хоолойтой алдарт дуучин. Хэбэй мужийн Вэнь аны хүн. Хятадын Ардын Чөлөөлөх Армийн улс төрийн ерөнхий газрын дуурийн чуулганы гол жүжигчин, Хятадын хөгжмийн тавцанд мандсан гэрэлт од мөн. Бээжингийн аж үйлдвэрийн ажил мэргэжлийн техникийн дээд сургууль, Төвийн ши жүжгийн дээд сургуулийн үзүүлэх тоглолтын факультетын дуурийн анги болон Чөлөөлөх Армийн урлагийн дээд сургуулийн хөгжмийн факультетээс төгссөн байна. Тэрээр урьд хожид Янь Кэтин, Хан Дэжан, Ма Чюхуа, Ү Чихүй зэрэг нэртэй нэртэй багшийн дор шавилсан байна. Олон жилийн турш хатуужилтай сурч судлан, шантаршгүй хүчлэн чармайж, олноос хэтэрхий олон эрдэм сурчээ, сонгодог хөгжмийн дуулаач болсны хувьд урлагийн үйлсдээ олсон амжилт бүтээл нь хүмүүст итгэмгүй гайхамшиг болсон байна. Тэрээр нэн гойд сайхан урлагийн төвшинд хүрэхийн төлөө халшраагүй зүтгэж, нэн сайхан амжилт бүтээхийн төлөө цуцалтгүй чармайж ирсэн юм.
1 2 3
|