Дай Юйчян ер нь төрөлхийн хөгжим дууны гоц авьяастай хүн. Түүний дуу хоолой нь онцын сонсголонтой, уран нугалаат олон сайхан дууг ургуулж байх шиг дуулж чаддаг юм. Тэрээр дуулахдаа чин үнэн сэтгэл болон оргилуун халуун хайраа хөгжмийн эгшигт шингээж, сонсогч түмэндээ гарт баригдам, нүдэнд харагдах шиг сайхан дуулж сонсгож байдаг Дай Юйчян тайзан дээр ёстой л эр хүний цог сүлдийг бадрааж сайхан дуулдаг. Тэрээр олон стельтай дуу дуулдаг. Сонгодог, орчин үеийн, үндэстний хэв намбаар баялаг ямар ч уран бүтээлийг гойд сайхан дуулж чаддаг юм. Түүний дуулсан " чи бол ийм хүн", " би агаараас буусан цасан лавса шиг байна", Кашгар хатагтай" , " Ши байпөөтөй дахин золголоо" гэх зэрэг дуу нь өргөн олон сонсогчдын халуун сайшаалыг хүлээсэн юм.
1 2 3
|