• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2009-03-02 17:47:17    
Бүх Хятадын Ардын Төлөөлөгчдийн Их Хурлын Байнгын Хороо

CRI
     Бүх Хятадын Ардын Төлөөлөгчдийн Их Хурлын Байнгын Хороо бол Бүх Хятадын Ардын Төлөөлөгчдийн Их Хурлын байнгын байгууллага болох бөгөөд Бүх Хятадын Ардын Төлөөлөгчдийн Их Хурлын чуулган завсарласан хугацаанд төрийн хамгийн дээд эрхийг хэрэгжүүлж, Бүх Хятадын Ардын Төлөөлөгчдийн Их Хуралд хариуцлага хүлээж түүнд ажлаа тайлагнадаг.

     (Нэг) Бүх Хятадын Ардын Төлөөлөгчдийн Их Хурлын Байнгын Хорооны бүрэлдэл ба түүний бүрэн эрхийн хугацаа

     Бүх Хятадын Ардын Төлөөлөгчдийн Их Хурлын Байнгын Хороо нь хороон дарга, хэдэн орлогч хороон дарга, нарийн бичгийн дарга, гишүүдээс бүрддэг. Бүх Хятадын Ардын Төлөөлөгчдийн Их Хурлын Байнгын Хорооны бүрэлдэхүүнд үндэстний цөөнх зохих орон тооны төлөөлөгчтэй байх ёстой. Бүх Хятадын Ардын Төлөөлөгчдийн Их Хурал нь Бүх Хятадын Ардын Төлөөлөгчдийн Их Хурлын Байнгын Хорооны бүрэлдэхүүнийг сонгон гаргах ба тэднийг тушаалаас нь огцруулах эрхтэй. Бүх Хятадын Ардын Төлөөлөгчдийн Их Хурлын Байнгын Хорооны бүрэлдэхүүн нь төрийн засаг захиргааны байгууллага, шүүхийн байгууллага болон прокурорын байгууллагын албан тушаалд ажиллаж болохгүй. Удаа бүрийн сонгуулийн Бүх Хятадын Ардын Төлөөлөгчдийн Их Хурлын Байнгын Хорооны бүрэн эрхийн хугацаа нь Бүх Хятадын Ардын Төлөөлөгчдийн Их Хурлы бүрэн эрхийн хугацаатай адил байдаг ба түүний эрх үүрэг гүйцэтгэх хугацаа нь дараачийн сонгоуулиин Бүх Хятадын Ардын Төлөөлөгчдийн Их Хурлын чуулганаар Байнгын Хороог сонгон гаргах болтол хэвээр байх болно. Байнгын Хорооны дарга, орлогч дарга нарын уг тушаалд улиран сонгогдож ажиллах хугацаа нь хоёр сонгуулиас хэтэрч болохгүй.

     (Хоёр) Бүх Хятадын Ардын Төлөөлөгчдийн Их Хурлын Байнгын Хорооны эрх үүрэг

     Бүх Хятадын Ардын Төлөөлөгчдийн Их Хурлын Байнгын Хороо нь дараахи эрх үүрэгтэй байдаг: 1. Yндсэн Хуульд тайлбар хийж, Yндсэн Хуулиин хэрэгжилтэд хяналт тавих, 2. Бүх Хятадын Ардын Төлөөлөгчдийн Их Хурлын боловсруулан гаргасах ёстой хуулиас бусад хуулуудыг боловсруулан гаргах ба түүнд өөрчлөлт оруулах, 3. Бүх Хятадын Ардын Төлөөлөгчдийн Их Хурлын чуулгаан завсарласан хугацаанд, Бүх Хятадын Ардын Төлөөлөгчдийн Их Хурлын боловсруулан гаргасан хуульд хэсэг нэмэлт өөрчлөлт оруулаж болох боловч, тэр нь уг хуулийн үндсэн агуулгатай сөргөлдсэн байж болохгүй. 4. Хуульд тайлбар хийх, 5. Бүх Хятадын Ардын Төлөөлөгчдийн Их Хурлын чуулган завсарласан хугацаанд, улс ардын аж ахуй болон нийгмийг хөгжүүлэх төлөвлөгөө, улсын төсвийн хэрэгжилтийн явцад эрхбиш хийх шаардлагатай хэсэг зохицуулалтын төслийг хянан хэлэлцэж батлан зөвшөөрөх, 6. Төрийн Зөвлөл, Цэргийн Төв Зөвлөл, Ардын Дээд Шүүх болон Ардын Дээд Прокурорын Газрын ажилд хяналт тавих, 7. Төрийн Зөвлөлийн гаргасан, Yндсэн Хууль, хуультай сөрөлдсөн засаг захиргааны хууль дүрэм, тогтоол, захирамжийг цуцлах, 8. Муж, өөртөө засах район, шууд харьяа хотын төрийн эрхт байгууллагын боловсруулан гаргасан, Yндсэн Хууль, хууль болон засаг захиргааны хууль дүрэмтэй сөрөлдсөн орон нутгийн чанартай хуудь дүрэм болон тогтоолыг цуцлах, 9. Бүх Хятадын Ардын Төлөөлөгчдийн Их Хурлын чуулган завсарласан хугацаанд, Төрийн Зөвлөлийн Ерөнхий сайдын нэр дэвшүүлснийг үндэс болгон Яамдын сайд, Зөвөл Хороодын дарга, Аудитын Газрын дарга, нарийн бичгийн даргыг тогтоох, 10. Бүх Хятадын Ардын Төлөөлөгчдийн Их Хурлын чуулган завсарласан хугацаанд, Цэргийн Төв Зөвлөлийн даргын өргөн мэдүүлснийг үндэс болгон Цэргийн Төв Зөвлөлийн бусад бүрэлдэхүүнийг тогтоох, 11. Ардын Дээд Шүүхийн даргын өргөн мэдүүлснийг үндэс болгон Ардын Дээд Шүүхийн орлогч дарга, шүүгч, шүүхийн зөвлөл болон Цэргийн Шүүхийн даргыг тушаалд тохоон томилах буюу тушаалаас нь чөлөөлөх, 12. Ардын Дээд Прокурорын Газрын даргын өргөн мэдүүлсниийг үндэс болгон Ардын Дээд Прокурорын Газрын орлогч дарга, байцаагч, байцаах зөвлөл болон Цэргийн Прокурорын Газрын даргыг тушаалд тохоон томилах буюу тушаалаас нь чөлөөлөх бөгөөд Бас муж, өөртөө засах район, шууд харьяа хотын Ардын Прокурорын Газрын даргыг тушаалд тохоон томилах буюу тушаалаас нь чөлөөлөх, 13. Бүгд Наирамдах Хятад Ард Улсаас гадаад орнуудад суугаа бүрэн эрхэт төлөөлөгчдийг тушаалд тохоон томилах буюу тушаалаас нь чөлөөлөхийг шийдэх, 14. Гадаад орнуудтаи байгуулсан гэрээ болон чухал хэлэлцээрүүдийг батлан зөвшөөрөх ба цуцлах ыг шийдэх, 15.Цэргийн албаны болон диплотат албаны хүмүүмийн зэрэглэлийн дүрэм болон бусад төрөлжсөн зэрэглэлийн дүрмийг тогтоох, 16. Төрийн медалаар шагнах болон алдар цол олгох явдлыг шийдэх, 17. Онцгои өршөөл үзүүлэх, 18. Бүх Хятадын Ардын Төлөөлөгчдийн Их Хурлын чуулган завсарласан хугацаанд, улс орон зэвсэгт халдлагад учрасан эсвэл түрэмгийллийн эсрэг олон улс хороондын хамтын гэрээг эрхбиш хэрэгжүүлэх шаардлагатай болсон байдалд байлдааны байдалд орохоо зарлах, 19. Хятад даяарыг дайчлах юм уу хэсэг нутгийг дайчлах явдалыг шийдэх, 20. Бүх Хятадад эсвэл зарим муж, өөртөө засах район, шууд харьяа хотод хөл хорио тогтоох шийд гаргах, 21. Бүх Хятадын Ардын Төлөөлөгчдийн Их Хурлаас олгосон бусад эрх үүргийг хэрэгжүүлэх зэрэг эдгээр болно.
1 2