• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2009-03-02 17:47:17    
Бүх Хятадын Ардын Төлөөлөгчдийн Их Хурлын Байнгын Хороо

CRI


      (Гурав) Бүх Хятадын Ардын Төлөөлөгчдийн Их Хурлын Байнгын Хорооны байгууламж

      Бүх Хятадын Ардын Төлөөлөгчдийн Их Хурлын Байнгын Хорооны дарга нь Бүх Хятадын Ардын Төлөөлөгчдийн Их Хурлын Байнгын Хорооны ажлыг даргалж, Бүх Хятадын Ардын Төлөөлөгчдийн Их Хурлын Байнгын Хорооны хурлыг хуралдуулдаг байна. Уг хорооны Орлогч дарга, Нарийн бичгийн дарга нь хороон даргад туслан ажилладаг. Хороон дарга, Орлогч хороон дарга, Нарийн бичгийн дарга нараар бүрэлдсэн Хороон даргын зөвлөл нь Бүх Хятадын Ардын Төлөөлөгчдиин Их Хурлын Байнгын Хорооны өдөр дутмын чухал ажлуудыг зохицуулж шийддэг юм. Бүх Хятадын Ардын Төлөөлөгчдийн Их Хурлын Байнгын Хороо нь Төлөөлөгчдийн мандатыг хянан шалгах хороо байгуулж, тухайн сонгуулийн Бүх Хятадын Ардын Төлөөлөгчдийн Их Хурлын нөхөн сонгогдсон төлөөлөгчийн мандат болон дараачийн сонгуулийн Бүх Хятадын Ардын Төлөөлөгчдийн Их Хурлын шинээр сонгогдсон төлөөлөгчийн мандатыг тусгайлан хянан шалгадаг байна. Төлөөлөгчийн мандатыг хянан шалгах хороо нь эрхлэгч гишүүн, хэдэн орлогч эрхлэгч гишүүн, хэдэн гишүүнээс бүрдэдэг бөгөөд түүнийг бүрдүүлэхдээ Бүх Хятадын Ардын Төлөөлөгчдийн Их Хурлын Байнгын Хорооны дарга нарын зөвлөлийн хуралдаанаар Байнгын Хорооны бүрэлдэхүүний дотроос нэр дэвшүүлж, Байнгын Хорооны бүгд хуралдаанаар хэлэцэн батладаг. Бүх Хятадын Ардын Төлөөлөгчдийн Их Хурал нь дороо олон тусгай хороодтой байдаг. Tэдгээр тусгай хороод нь Бүх Хятадын Ардын Төлөөлөгчдийн Их Хурал болон Бүх Хятадын Ардын Төлөөлөгчдийн Их Хурлын Байнгын Хорооны удирдлага дор холбогдох төслийг судлан хэлэлцэж боловсруулан туурвидаг байна. Бүх Хятадын Ардын Төлөөлөгчдийн Их Хурлын чуулгаан завсарласан хугацаанд тусгай хороод нь Бүх Хятадын Ардын Төлөөлөгчдийн Их Хурлын Байнгын Хорооны удирдлагыг хүлээж ажилладаг юм. Аравдахь сонгуулийн Бүх Хятадын Ардын Төлөөлөгчдийн Их Хурал нь үндэстэн, эрх зүй, санхүү эдийн засаг, гэгээрэл боловсрол шинжлэх ухаан эрүүл мэнд, дипломат үйл хэрэг, хятадын харьяат, дотоод явдал хууль зүй, байгаль орчин болон эх баялгийн хамгаалалт тэрчилэн хөдөө аж ахуй болон хөдөө нутгийн зэрэг нийт 9 тусгай хороотой. Тусгай хороодын эрхлэгч гишүүний тушаалд энгийн байдалд Орлогч хороон дарга буюу Бүх Хятадын Ардын Төлөөлөгчдийн Их Хурлын Байнгын Хорооны гишүүн ажилладаг.Бүх Хятадын Ардын Төлөөлөгчдийн Их Хурал болон Бүх Хятадын Ардын Төлөөлөгчдийн Их Хурлын Байнгын Хороо нь шаардлагатай гэж үзсэн үедээ онцгой асууддлд шалгалт хийх комиссыг зохион байгуулж, бас шалгалт хийх комиссын тайланыг үндэслэн холбогдох тогтоол гаргаж болно.

1 2