Хятадын нэрт дипломатчидын нэг Ү-Жяньминь Хятадын дипломат ажил үйлсийн ирмүүн хөгжлийн тод гэрч болсон хүн. Энэ жил 70 насны сүүдэр зооглож буй Ү Жяньминь залуудаа Бээжингийн Гадаад хэлний дээд сургуулийг Франц хэлний мэргэжлээр дүүргэж, тухайн үеийн Мао Зэдүн, Жөү Эньлай гээд хятадын анхан үеийн удирдагчдад орчуулагчаар ажиллаж байжээ. 1971 онд БНХАУ НҮБ дахь хууль ёсны эрхээ сэргээсний дараа Хятадаас НҮБ-д суух анхны төлөөлгчдийн бүрэлдэхүүнд оролцож Нью Йоркт томилогдов. Тэр үед Ү Жянь миньд юм бүхэн сонин сайхан, бахархалтай санагдаж байсан хэдий ч өөрчлөлт шинэчлэлтийн өмнөх үеийн өөрийн орон нь дэлхий нийтийн өмнө зарим талаар даанч хэрсүү баригдаж байсныг биеэр мэдэрч явжээ.
Ү-Жяньминь өнгөрсөн нэгэн үйл явдлын талаар хэлэхдээ: "Нэг удаа баруун Германы зөвлөх биднийг урив. Тэнд оролцсон хүмүүсийг нэг нэгээр танилцуулж, энэ бол Америкийн төлөөлөгчдийн нэгдүгээр нарийн бичгийн дарга, тэр бол Францын хэн, хэн.... гэсээр Израилийн зөвлөхийн дэргэт хүрч очиход, Израилийн зөвлөх мэндлэхээр гараа сунгав. Гэтэл бид чинь Израилийн дипломат хүмүүстэй гар барьж болохгүй гэсэн дотоодын дүрэм тогтоолтой байлаа. Тэр үед Хятадын ГХЯ-ы дипломат тушаалтан гадаадын хүмүүстэй харилцахдаа олон дүрэм журамтай байсан юм. Тухайлбал зарим орны дипломат ажилтантай харилцаж болохгүй, олон нийтийн газар тэдэнтэй гар барьж мэндэлж болохгүй. Гэтэл димломат ёсоор бол хүн гар сунгавал барих л ёстой" гэж сонирхуулсан юм.
Тэр үеийн байдлыг эргэн санахад өөрчлөлт шинчлэлтийн бодлого хэрэгжүүлсний дараа Хятадын дипломат ажил үйлст гарсан асар их өөрчлөлтийг Ү-Жяньминь гүн гүнзгий мэдэрч явсан.
Тэрээр хэлэхдээ, манай улсын дипломат ажил үйлсийн 30 жилийн замналыг дүгнэвэл байдалд том өөрчлөлт гарч, бодлогод их зохицуулалт хийж, дипломат ажил үйлс ихээхэн хөгжсөн гэж хэлж болно. Удирдах үзэл санаа нь өөр өөр байснаас адил талаа нэгтгэх тийш хандсан. Гадаад харилцааны удирдах үзэл санаанд зөрчилддөг тал байсан бол одоо хамтран ажиллах тийш шилжсэн байна гэжээ.
Хятад улс өөрчлөлт шинэчлэлт нээлттэй бодлого хэрэгжүүлсэн, улс орны хөгжил дэвшил, Хятад улс болон Олон улсын хамтын нийгэмлэг харилцан бие биедээ анхаарлаа хандуулсан зэрэг олон олон өөрчлөлт гарсан. Гэхдээ энэ өөрчлөлт нь 1978 оны сүүлчээр хуралдсан ХКН-ын 11 дэх удаагийн Төв хорооны 3-р бүгд хурлаас эхлэлтэй. Өөрчлөлт хийж нээлттэй бодлого хэрэгжүүлэх шийдвэр нь уг хурлын хамгийн чухал амжилт мөн. Эндээс л хятадын дипломат ажил үйлсийн шинэ хуудас нээгдсэн юм. Үүнээс хойших арван жилд Хятадын төрийн тэргүүн Америкт анх удаа айлчилж, энх тайван, хөгжил хоёр бол өнөөгийн дэлхий ертөнцийн хоёр чухал сэдэв гэж Хятад улс үзэх болсон.
1 2
|