Бөмбөрцөгийн зүүн талд нь Бээжин, баруун талд нь Нью Йорк буй. Тиймээс димломатч Ү-Жяньминь энэ хоёр хотоос Хятад болон дэлхийд гарч буй өөрчлөлтийг анхааран ажиглаж, нарийн судалгаа хийж иржээ. Хятад улсын цоцолбор хүчин чадал эрчимжихийн хирээр дэлхийд үзүүлэх жин ч нэмэгдэж ирсэн. Иймээс Хятад улс олон улсын үйл хэрэгт түлхүү оролцох нь дэлхий дахины хүсэл шаардлага болсон гэж Ү-Жяньминь үзсэн юм.
1991 онд Ү-Жяньминь Хятадын ГХЯ-ны хэвлэлийн төлөөлөгчөөр ажиллав. Тэр жил Зөвлөлт Холбоот Улс задарч, дэлхийн дахины байдалд гүнзгий өөрчлөлт гарч, Хятадын гадаад харилцаа ноцтой сорилттой тулгарсан юм. ГХЯ-ны хэвлэлийн төлөөлөгчөөр ажиллсан 3 жилийн хугацаанд Ү-Жяньминь нийт 168 удаагийн хэвлэлийн бага хурлыг эрхлэн явуулж, ухаан самбаа болон нухацтай үгээрээ Хятадын улсын хөгжил болоод байр суурийг дэлхий нийтэд танилцуулж, гадаад ертөнц дахь хятадын талаарх эндүү ташаа ойлголтыг багасгаж байв. Нэг удаа түүнд ийм нэгэн явдал учирчээ. "Та нар Төвдийн найрамдлаар чөлөөлөгдсөний ойг тэмдэглэх гэж хэдэн арван мянгаар тооцогдох хөрөнгө мөнгө зарцуулж байна. Энэ мөнгөө Төвдийн ард түмний аж амьдралыг сайжруулахад зарвал дээр биш үү? " гэсэн сурвалжлагчийн өдөөн хадгасан асуултад Ү-Жяньминь: " Баяр дурсгалыг тэмдэлэх нь ганц Хятадад байдаг ёс заншил биш, дэлхий нийтээрээ ингэж хийдэг. Америкийн тусгаар тогтносны 200 жилийн ойг тэмдэглэхэд Америкчууд багагүй хөрөнгө мөнгө зарцуулж тэмдэглэж байсан. Америкт ч орон гэргүй олон хүн бий.
Тухайн үед Америк юунд энэ их мөнгийг тэр хүмүүст өгөөгүй юм бэ" гэж хариулсан гэдэг. Ү-Жяньминийг ГХЯ-ы хэвлэлийн төлөөлөгчөөр ажиллаж байх хэдэн жилд Хятад улс Индонезтэй дипломат харилцаагаа сэргээж, Вьетнамтай улс хоорондын хэвийн харилцаагаа сэргээж, Энэтхэгтэй харилцаагаа сайжруулж, Саудын Араб, Сингапур, Бруней, Израиль, БНСУ тэрчлэн Тусгаар улсуудын холбооны олон орныг оролцуулсан 23 улс оронтой дипломат харилцаа тогтоож, дипломат харилцааны талаар өргөн дэлгэр амжилтад хүрсэн юм. Энэ тоо баримт нь шинэ Хятад улс байгуулагдсаны эхний үеийн дипломат харилцаа тогтоосон анхны их өрнөлтөөс давсан байна. \Урангоо орчуулж бэлтгэв\ 1 2
|