(Нэг) Бүх Хятадын Ардын Төлөөлөгчдийн Их Хурлын бүрэлдэл ба түүний бүрэн эрхийн хугацаа
Бүх Хятадын Ардын Төлөөлөгчдийн Их Хурал нь муж, өөртөө засах район, шууд харьяа хот болон армиас сонгон гаргасан төлөөлөгчөөр бүрэлддэг.
Бүх Хятадын Ардын Төлөөлөгчдийн Их Хурлын Төлөөлөгчид нь тэднийг сонгосон байгуулллага нэжээрээ тус тус төлөөлөгчдийн хэсэг болон бүрэлдэг байна. Tэдгээр төлөөлөгчдийн хэсэг нь өөр өөрийн төлөөлөгчдийн хэсгийн тэргүүн болон түүний орлогчийг сонгон гаргадаг. Төлөөлөгчдийн хэсгийн тэргүүний тушаалд ердийн байдалд мужийн хэмжээний орон нутгийн болон Хятадын Коммунист Намын арми дахь хамгийн дээд зиндааны хорооны Нарийн бичгийн дарга буюу орон нутгийн Ардын Төлөөлөгчдийн Их хурлын Байнгын Хорооны дарга ажиллах бөгөөд орлогчийн тушаалд ердийн байдалд мужийн хэмжээний орон нутгийн болон Хятадын Коммунист Намын арми дахь хамгийн дээд зиндаанына хорооны Нарийн бичгийн дарга буюу түүний орлогч эсвэл орон нутгийн Ардын Төлөөлөгчдийн Их Хурлын байнгын хорооны дарга буюу түүний орлогч ажилладаг.
Шат Бүрийн Ардын Төлөөлөгчдийн Их Хурлын төлөөлөгчдийн дотор үндэстний цөөнхүүдийн төлөөлөгч зохих орон тоог эзэлсэн байх ёстой.
Удаа бүрийн Бүх Хятадын Ардын Төлөөлөгчдийн Их Хурлын бүрэн эрхийн хугацаа нь 5 жил байна.
Бүх Хятадын Ардын Төлөөлөгчдийн Их Хурлын бүрэн эрхийн хугацаа дуусахаас 2 сарын өмнө, Бүх ХятАдын Ардын Төлөөлөгчдийн Их Хурлын Байнгын Хороо нь дараачийн сонгуулийн Бүх Хятадын Ардын Төлөөлөгчдийн Их Хурлын төлөөлөгчдийг сонгон гаргах ажлыг эрхбиш дуусгасан байх хэрэгтэй.
Хэрэв сонгууль хийж чадахгүй онц байдал тохиосон бол Бүх Хятадын Ардын Төлөөлөгчдийн Их Хурлын Байнгын Хороо нь нийт гишүүдийн 3-ны 2 хувиас дээшхи нь сайшаасан санал өгсөн байвал сонгууль хийж, ажиллаж буй уг сонгуулийн Бүх Хятадын Ардын Төлөөлөгчдийн Их Хурлын бүрэн эрхийн хугацааг сунгаж болно.
Онц байдал дууссаны дараах 1 жилд багтаан, дараачийн сонгуулийн Бүх Хятадын Ардын Төлөөлөгчдийн Их Хурлын төлөөлөгчдийг сонгон гаргах ажлыг эрхбиш дуусгах хэрэтэй. Бүх Хятадын Ардын Төлөөлөгчдийн Их Хурал жил болгон 1 удаа чуулах бөгөөд чуулганыг Бүх Хятадын Ардын Төлөөлөгчдийн Их Хурлын Байгын Хороо чуулгах болно. Бүх Хятадын Ардын Төлөөлөгчдийн Их Хурлын Байнгын Хороо нь шаардлагатай гэж үзсэн эсвэл Бүх Хятадын Ардын Төлөөлөгчдийн Их Хурлын 5-ны 1 хувиас дээшхи төлөөлөгчид нь санал болгосон байдалд Бүх Хятадын Ардын Төлөөлөгчдийн Их Хурлын чуулганыг түр чуулж болно.
1 2
|