• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2009-03-02 17:57:25    
Бүх Хятадын Ардын Төлөөлөгчдийн Их Хурал

CRI

     (Хоёр) Бүх Хятадын Ардын Төлөөлөгчдийн Их Хурлын эрх үүрэг

     Бүх Хятадын Ардын Төлөөлөгчдийн Их Хурал нь дараахи эрх үүрэгтэй байдаг: 1.Yндсэн Хуульд өөрчлөлт оруулах Бүх Хятадын Ардын Төлөөлөгчдийн Их Хурлын Байнгын Хороо эсвэл Бүх Хятадын Ардын Төлөөлөгчдийн Их Хурлын 5-ны 1 хувиас дээшхи төлөөлөгчид санал дэвшүүлж, бас Бүх Хятадын Ардын Төлөөлөгчдийн Их Хурлын нийт төлөөлөгчдийн 3-ны 2 хувиас дээшхи нь сайшаасан санал өгсөн бол Yндсэн Хуульд өөрчлөлт оруулах, 2. Yндсэн Хуулийн хэрэгжилтэд хяналт тавих, 3. Эрүүгийн хууль, Иргэний хууль, Төрийн байгууламжийн болон бусад тулгуур хуулиудыг боловсруулан гаргах ба тэдгээрт өөрчлөлт оруулах, 4. Бүгд Наирамдах Хятад Ард Улсын дарга, орлогч даргыг сонгох, 5. Бүгд Наирамдах Хятад Ард Улсын даргын нэр дэвшүүлсэнийг үндэс болгон Төрийн Зөвлөлийн Ерөнхий сайдыг, Төрийн Зөвлөлийн Ерөнхий сайдын нэр дэвшүүлснийг үндэс болгон Төрийн Зөвлөлийн Ерөнхий сайдын орлогч, Төрийн Зөвлөлийн гишүүд, Яамд Хороодын сайд дарга нар, Аудитын Газрын дарга, нарийн бичгийн дарга нарыг тус тус тогтоох, 6. Цэргийн Төв Зөвлөлын даргыг сонгон гаргаж, Цэргийн Төв Зөвлөлын даргын нэр дэвшүүлсэнийг үндэс болгон Цэргийн Төв Зөвлөлийн бусад бүрэлдэхүүдийг тогтоох, 7. Ардын Дээд Шүүхийн даргыг сонгон гаргах, 8. Ардын Дээд Порокурорын Газрын даргыг сонгон гаргах, 9. Улс ардын аж ахуй, нийгмийг хөгжүүлэх төлөвлөгөө болон түүний хэрэгжсэн байдлын тухай тайланг хянан хэлэлцэж батлах, 10. Улсын төсөв болон төсвийн хэрэжсэн байдлын тухай тайланг хянан хэлэлцэж батлах, 11. Бүх Хятадын Ардын Төлөөлөгчдийн Их Хурлын Байнгын Хорооны зохисгүй шийдвэрийг өөрчлөх юм уу цуцлах, 12. Муж, өөртөө засах район болон шууд харьяа хотын засаг захиргааны хуваарийг батлан зөвшөөрөх, 13. Засаг захиргааны онцгой район байгуулах ба түүний тогтолцоог шийдэх, 14. Дайны ба энхийн асуудлыг шийдэх, 15. Төрийн хамгийн дээд эрхт байгууллагын хэрэгжүүлэх ёстой бусад эрх үүргийг гүйцэтгэх, 16. Бүх Хятадын Ардын Төлөөлөгчдийн Их Хурал нь дараахи хүмүүсийг тушаалаас нь огцруулах эрхтэй. Yүнд: (1) Бүх Наирамдах Хятад Ард Улсын дарга, орлогч дарга,

     (2) Төрийн Зөвлөлийн Ерөнхий сайд, Ерөнхий Сайдын орлогч, Төрийн Зөвлөлийн гишүүд, Яам Хроодын сайд дарга нар, Аудитын Газрын дарга, Нарийн бичгийн дарга,

     (3) Цэргийн Төв Зөвлөлийн дарга ба Цэргийн Төв Зөвлөлийн бусад бүрэлдэхүүнүүд,

      (4) Ардын Дээд Шүүхын дарга,

     (5) Ардын Дээд Прокурор Газрыын дарга зэрэг багтана.


1 2