Лхас хотод "3-р сарын 14-ний хэрэг" болсны дараа, төвдийн залуучууд бүгдээрээ хагалан бутаргах ажиллагаа хийж байна гэж гадаадын зарим хүн үзэж байна, гэвч бодит байдал нь ийм биш юм. Тү дэн кэ жү хэлэхдээ, цөөн тооны эвдэгч этгээд нь төвд үндэстний нийт ардыг төлөөлж чадахгүй, төвдийг хагалан бутаргахыг сурталчилж байгаа "төвдийн залуучуудын холбоо" нь ч төвдийн залуучуудыг төлөөлөж чадахгүй юм гэжээ.
Өнөөдрийн байдлаар, төвд зурхайн шороон үхэр жилийн цагаан сар мөн баяр баясгалант байдалтайгаар үргэлжилж байна. Төвд зурхайн шинэ жилийн өмнөхөн Хятадын төрийн зөвлөл нь 2008-аас 2032 оны хоорондох "төвдийн экологийн аюулгүйн байдлын хамгаалалт болон байгуулалтын төлөвлөгөө"-г хянан баталсан юм. Энэ төлөвлөгөөний цар хэмжээ, хөрөнгө оруулалт нь үнэхээр бахархууштай, эх орондоо буцан ирсэн төвд ахан дүүс болсны хувьд төв засгийн газарт сэтгэлийн гүнээс баярлаж байна гэж Швейцарт 28 жил суугаад буцаж ирсэн Ша Гүйкан хэлж байлаа.
1 2 3 4
|