Хятадын төвд судлалын төвийн орлогч захирал Гэ Лэ нь төвдийн орчин үеийн болгох асуудлыг олон жил судалж ирсэн хүн юм. Орчин үеийн аж үйлдвэрийн бохирдол багатай байхын дээр төв засгийн газрын хөрөнгө оруулалт хангалтай байгаа нөхцөлд хүрээлэн байгаа орчноо сайтар хамгаалж, хүнээр гол болгосон орчин үеийн байгуулалтыг чухалд үзвэл төвд нь үсрэнгүй хөгжлийг биелүүлэх боломжтой гэж тэрээр үзжээ.
"Төвдийн хөгжил" нь төвд үндэстний депутат гишүүд болон энгийн иргэдийн ажил амьдралтай холбогдож байгаагаар барахгүй дотоод гадаадын сэтгүүлчдийн анхаарал хандуулж байгаа халуун цэгийн асуудал болсон юм. "3-р сарын 14-ний хэрэг" нь төвдийн аялал жуулчлалын ажил төрөл, уул уурхай, барилгын салбарт асар их гарз хохирол учруулсан байна. Төвдийн эдийн нийгмийн хөгжлийг хэрхэн түргэтгэх нь гадаадынх ний улмаар анхаарч байгаа асуудал болжээ.
1 2 3 4
|