• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2009-03-04 20:18:18    
Боловсрол

CRI

     Боловсролын систем:

     Хуучин Түвдын үед сүм хийдынхэн болон Түвдын орон нутгийн засгийн газраас хутагт гэгээнтэд болон язгууртны үр хүүхдүүдэд зориулан эрхэлсэн сургууль байснаас биш өөр ямарч сургууль гэмээр юум байсангүй.

     Бичиг үсэг үл мэдэх хүний тоо нь 90%-ээс давж байсан юм. Одоо бол хүүхдын цэцэрлэг , бага сургууль, дунд сургууль, техникум, дээд сургууль, ажил мэргэжилын сургууь, насанд хүрэгсэдийн сургууль, телевицын хичээл сургалтыг багтаасан боловсролын систем үндсэндээ байгуулагдаад байна. Сургуулийн насны хүүхдын сургуульд элсүүлсэн хэмжжэ 67% болов. 1994 он гэхэд Түвд, төрөл бүрийн 3500 сургуультай болсон байна.

     Эдгээрийн дотор, Түвдын их сургууль, Түвдын үндэстний дээд сургууль, Түвдын тариалан мал аж ахуйн дээд сургууль, Твдын Түвд анагаах ухааны дээд сургууль зэрэг 4 их ба дээд сургууль байх бөгөөд багш, тариалан мал аж ахуй, санхүү эдийн засаг, биеийн тамир, урлаг, шуудан холбоо зэргийг хамарсан 16 техникум, 70 дунд сургууль, 3400 бага сургууль байна. Сургуульдаа сууж суралцаж байгаа сурагч нь 270 мянга гаруй байгаа бөгөөд шат бүрийн сургуулуудад суралцаж байгаа сурагчдын олонх нь Түвд үндэстний болон бусд цөөнх үндэстний сурагчид юм. ТӨЗР бас дотор газрын 21 муж, хотынхонтой хамтран 70 гаруй техникум эрхэлж, 10 мянган хүн дотор газар суралцаж байна. Өнгөрсөн зууны 80-аад оны сүүлчээс, засгийн газар, орчин үеийн сургуулийн боловсролд үлэмж их хөрөнгө мөнгө оруулж, тун олон хөнгөлөлттөй, тусгай бодлого хэрэгжүүлсэн байна. Yүнд сургалтын төлөврөөс хэлтрүүлэх бодлого хэрэгжүүлж, Түвд үндэстний сурагчдын бага сургуулаас их сургууль төгсөх үеийн сургалтын төлбөрийг нь бүгдыг засгийн газраас төлж байна.

1 2