• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2009-03-04 20:18:18    
Боловсрол

CRI

      Түвд үндэстний дунд, бага сургуулийн хэсэг сурагчдын идэх, өмсөх, орон сууцын зардлыг нь албанаас төлж, хөдөө тосгон болон мал аж ахуйн районы сургуульд бол сургуульдаа сууж сралцах дүрэм хэрэгжүүлж байна. Шян сууринаас дээших дунд бага сургуульд бол тэтгэмжийн мөнгө болон шагналын мөнгөний дүрэм хэрэг жүүлж байна. Дотор газрын нөхцөл сайтай муж, хотынхон бас Түвд дунд сургууль болон Түвд анги эрхэлж байгаа бөгөөд сурагчдын сурлага амьдарлын талаар онцгой харгалзал үзүүлж байна. Түвд хэл, утга зохиол, Түвд анагаах ухаан, Түвд үндэстний урлаг, Түвд үндэстний түүх зэрэг Түвд үндэстний соёлын факультет, тасаг, мэргэжил болон тусгай мэрэгжлийн сургууль байгуулхийг ч засгийн газраас хүндэтгэн үзэж,дэмжиж байна.

     Түвд хэлний сургалтыг чухалд үзэж байна:

      ТӨЗР-д бага сургуулийн олонх нь Түвд хэлээр хичээллэхийг гол болгож байна. Ахлах дунд сургууль төгсөх үедээ Түвд, Хятад хоёр хэлийг чадамгай хэргэлж чадсан байхыг дунд, бага сургуулийн сургалтдаа шаардсан байдаг. Нөхцөл хангасан байвал, анх дундын ангиас дээших ангид гадаад хэлний хичээл заадаг. Дотор газрын муж, хотод эрхэлсэн Түвд дунд сургууль болон Түвд ангид бол анх дундаасаа эхлээд Түвд хэлний хичээл заадаг. ТӨЗР-аас илгээсэн Түвд хэлний багш хичээл зааж, тэд бүх Хятадын жирийн дунд сургуулийн заах материалын дагуу Түвд үндэстний оюутадын бодит байдлыг үндэслэн тусгай сургалтын төлөвлөгөө боловсруулан тогтоодог.

     Буддын шашны дээд сургууль:

     ТӨЗР-ны засгийн газраас туслан байгуулсан Буддын шашины дээд сургуульд нэрт гэгээн, Буддын шашны эрдэмтэд багшилж, Буддын шашны сонгодог ном болон шашин суртахууны түүх заадаг. Гол гол сүм хийдэд номын дамжаа эрхэлж, жил бүр нэлээд их хэмжээний ном тавих болон ном хаялцах ажиллагаа өрнүүлж байна. Зарим сүм хийдийнхэн бас өөрөө ном хэвлүүлж байна. Бээжинд, Хятадын Түвдын уламжлалт Буддын шашны дээд сургууль байгуулагдаад байна.


1 2