• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2009-03-11 17:23:22    
Төвдийн уламжлалт соёлыг цаашид хөгжүүлж байна

CRI

      Хятадын баруун өмнөд нутгийн төвд үндэстний өөртөө засах район нь төвд соёлын өлгий нутаг нь юм, төвд үндэстнээр гол цогц болгосон олон үндэстний ард түмэн урт хугацааны үйлдвэрлэл хөдөлмөр болон нийгмийн практикийн явцад өвөрмөц онцлогтой үндэстний соёлыг бүрэлдүүлсэн байна. Төвдийн үндэстний соёлын өв нь өнө удаан түүхтэй, өнөр баялаг агуулгатай, өнгөрсөн хэдэн арван жилийн турш нэн сайнаар уламжлагдаж хөгжжээ.

      Дүй шей гэдэг нь Төвдийн Шигаз нутгаар өргөнөөр дэлгэрсэн уламжлалт ардын бүжиг юм. Тэр нь Хятадын үндэсний хэмжээний бодисын бус соёлын өвийн жагсаалтад оржээ. Төвдийн Шигаз нутгийн Ла Зи шяньд хамгийн нэртэй байдаг. Энэхүү уламжлалт урлагийг цаашид хөгжүүлэхийн тулд Жан Зи шянь нь энэ тоглолтыг тоглуулдаг тусгай урлагийн бүл хэмийг зохион байгуулж, бие бүрэлдэхүүн нь бүгд тухайн орон нутгийн малчин тариачин юм. Өнөө, энэ бүл хэм нь Шигаз нутгийн хамгийн олон хүнтнй, хамгийн том хэмжээтэй урлагийн бүл хэмийн нэг болж хөгжсөн байна.

      Ла зи шяний засгийн газрын албаны хүн Ли Хайчуань танилцуулж хэлэхдээ, бидний энэ бүл хэм анх байгуулагдах үедээ гучин хоёрхон хүнтэй. Богино хугацааны сургалтыг дамжсан тэр даруйд 2006 оны Төвдийн телевизийн цагаан сарын үдэшлэгт оролцож, олон нийтэд таалагдсан юм гэжээ.

      2008 онд, Хятадын төв телевизийн урилгаар, энэ бүл хэм нь бүх хятадын цагаан сарын үдэшлэгийн өргөн тайзанд тоглож, мөн Хятадын нийт иргэдэд хүлээн зөвшөөрөгдсөн юм.

1 2 3