• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2009-03-11 17:23:22    
Төвдийн уламжлалт соёлыг цаашид хөгжүүлж байна

CRI

      Уг урлагийн бүл хэмийн найруулагч Жа Ши Ван Ла нь Ла Зи шяний бага сургуулийн урлагийн багш юм. Өөрийн найруулсан дуу бүжиг нь олны талархал хүлээсэн явдалд тэрээр сэтгэлийн гүнээс баярлаж явдаг. Жа Ши Ван Ла хэлэхдээ, бид Шянган, Гуанжю, Ханжю зэрэг олон газраар тоглосон, үзэгчид сайхан хүлээж авч байсан. Бид энэхүү уламжлалт урлагийн үндсэнд шинэ агуулга оруулж, хөгжлийн нэн сайн сайхан ирээдүйтэй болж байна гэжээ.

      Бүртгэлийн тоо баримтаас үзвэл, Төвдийн өөртөө засах районд Дүй шейг багтаасан Хятадын үндэсний хэмжээний биет бус соёлын өвийн төлөөлөх бүтээл 60 гаруй, уламжлагч 31 хүн байгаа юм. Биет бус соёлын өвийн жагсаалтад орсон төслүүдэд Хятад улс жил бүр зохих хэмжээний хөрөнгө мөнгө санхүүжүүлж, хамгаалж хөгжүүлэхэд нь зарцуулж байгаа юм.


1 2 3