|
|
||
Төвдийн Өөртөө Засах Районы холбогдох салбарын бүртгэлийн тоо баримтаас үзвэл, 2008 онд Төвдийн үр тарианы ургац хураалт 950 мянган тоннд хүрч, 9 жил дараалан 900 мянган тонноос давсан байна.
Хуучин Төвдийн шашин төр хосолсон феодалын боолын ёсны үед үйлдвэрлэх хүчний хөгжлийг ноцтой боогдуулж, хөдөө аж ахуйд балар эртний арга хэлбэр хэрэглэснээр тариалан мал аж ахуйн бүтээгдэхүүний төрөл цөөрч муудан, хөдөлмөрийн багаж хэрэгсэл нь шинэчлэгдэж чадахгүй, өргөн олон хамжлагын амьдрал ноцтой заналхийлэлд учирч, өлсгөлөн ядуурлын улмаас өвчин тахалд олон хүн амь насаа алдаж байлаа.
Ардчилсан өөрчлөлт хэрэгжүүлсэн 50 жилд газрын дүрэм болон үйлдвэрлэлийн арга хэлбэрийг өөрчилснөөр Төвдийн хөдөө аж ахуйн үйлдвэрлэлийн хүчин чадал байнга дээшилж, үр тариагаар үндсэндээ өөрийгөө хангаж чадах болсон байна. Эрх чөлөөгөө олсон хамжлагууд өлсгөлөн явдаг байснаа хүнс тэжээлийн нөөцтэй болсон байна.
1959 оноос Төвд газрын өөрчлөлт хийж, хамжлагын эздийн 190 мянган га тариалангийн талбайг хураах буюу худалдан авч, 800 мянган хамжлагад хувааж өгсөн байна. Газрын өөрчлөлт нь Төвдийн ард түмний үйлдвэрлэл, амьдралын идэвхийг өрнүүлсэн байна. Бүртгэлээс үзвэл, газрын өөрчлөлтийг үндсэнд нь биелүүлсэн 1960 онд Төвдийн үр тарианы нийт ургац хураалт нь 1959 оныхоос 12 хувь гаруйгаар өсөн , малын тоо толгой 10 хувиар нэмэгдсэн байлаа. \Цэцэн орчуулав\
| ||||
Күнзийн |
Өдөр дутмын хэрэглээний хятад хэлний хичээл |
Цааш>> |
© China Radio International.CRI. All Rights Reserved. 16A Shijingshan Road, Beijing, China. 100040 |