• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

21-р зууны Хятад Америкийн бүх талын хамтын ажиллагааны харилцаа тогтоохын төлөө хамтран чармайхад санал нэгдэв

Хятадын Олон Улсын Радио       (GMT+08:00) 2009-04-02 16:16:42

     Орон нутгийн цагаар 4-р сарын 1-ний үдээс өмнө, Хятад улсын дарга Хү Жиньтао тусгай нисэх онгоцоор Английн нийслэл Лондонд хүрэлцэн очиж, 2-ны өдөр тэнд болж байгаа 20-ийн бүлгийн удирдагчдын банк санхүүгийн асуудлаарх дээд хэмжээний 2-р бага хуралд оролцож байна. Лондонд очсоны дараахан, дарга Хү Жиньтао Америкийн Ерөнхийлөгч Барак Обаматай уулзав. Хятад Америк хоёр орны тэргүүн энэ уулзалтаар 21-р зууны Хятад Америкийн бүх талын харилцаа тогтоохоор хамтран чармайна гэж санал нэгтэй зөвшөөрөв.

      Дарга Хү Жиньтао 1-ний үдээс хойно 2 цагт Обаматай уулзжээ. Энэ уулзалт нь мөн өдөр Лондоны уг дээд хэмжээний уулзалтаар болсон гадаадын олон удирдагчдын хоёр талын уулзалтын дотор олон нийтийн анхаарлыг хамгийн их татсан уулзалт болжээ.

      Обама Америкийн шинэ ерөнхийлөгчийн тушаалд орсны дараа Хятад Америкийн харилцаанд сайн сайхан ахиц гарлаа гэж Дарга Хү Жиньтао идэвхтэй үнэлэв. Тэрээр хэлэхдээ, эдүгээ Хятад Америкийн харилцаа шинэ цэгт оршиж, хөгжлийн чухал их боломжид нүүрлэж байна гэжээ. Тэрээр тэмдэглэхдээ, Хятад Америкийн харилцаа нь нааштай байх ёстой. Хэдийгээр хоёр орны нийгмийн байгуулал, түүхэн байдал, соёлын уламжлал, хөгжлийн үе шат адилгүй хэдий ч хоёр тал идэвхтэй байр сууриар нөгөө талаа харж, идэвхтэй үйл ажиллагаагаар олон салбар дахь яриа хэлэлцээ хамтын ажиллагааг түргэтгэх ёстой. Хятад Америкийн харилцаа нь хамтран ажиллах харилцаа мөн, хоёр тал 21-р зуунд хүн төрөлхтний нийгэмд тулгарсан олон ээдрээн эгзэгтэй өрсөлдөөн сорилтын асуудалд хамтаар хандаж, харилцан ашигтай хамтран ажиллаж, хамтын хөгжлийг биелүүлэх ёстой. Хятад Америкийн харилцаа нь бүх талын байх ёстой. Хоёр тал эдийн засаг, терроризмтэй тэмцэх, үй олноор хөнөөх зэвсгийг түгээн дэлгэрүүлэхээс сэргийлэх, эрчим хүч, цаг агаарын өөрчлөлт зэрэг салбарт хамтын ажиллагаагаа гүнзгийрүүлэх төдийгүй хоёр орны арми хоорондын харилцааг түргэтгэж, бас олон улсын болон бүс нутгийн үйл хэрэг тэрчлэн дэлхийн чанартай асуудлаар санал бодлоо солилцож, зохицуулалт хийж, хоёр орны стратегийн харилцааны агуулгыг тасралтгүй бүрэн төгөлдөр болгох ёстой гэжээ.

1 2
Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе