• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

20 орны бүлгийн удирдах хүмүүсийн дээд хэмжээний уулзалт идэвхтэй үр дүнд хүрчээ

CRI       (GMT+08:00) 2009-04-03 16:56:06

      20 орны бүлгийн удирдах хүмүүсийн банк санхүүгийн дээд хэмжээний уулзалт 2-ны өдөр Их Британийн нийслэл Лондонд өндөрлөлөө. Уулзалтад оролцогсод олон улсын валютын сангийн байгууллага зэрэг олон улсын банк санхүүгийн байгууллагын хөрөнгө мөнгийг нэмэгдүүлэх тэрчлэн банк санхүүгийн салбарын хянан хамааралтыг эрчимжүүлэх зэрэг дэлхийгээрээ хамжилцаж банк санхүүгийн хямралтай тэмцэх асуудлаар олон нийтлэг ойлголтод хүрсэн байна. Хятад улсын дарга Хү Жиньтао уг уулзалт дээр үг хэлж, хамтран ажиллаж дэлхийн эдийн засгийн өсөлтийг бүх хүчнээ дайчлан сэргээх хэрэгтэй, худалдааны ямарваа хэлбэрийн ивээх үзлийг эсэргүүцэж, холбогдох өөрчлөлтийг ахиулан олон улсын банк санхүүгийн шинэ дэг журмыг дахин тогтоох хэрэгтэй гэж цохон тэмдэглэжээ.

     Уг уулзалт өндөрлөсний дараа зочлогч орон Их Британийн Ерөнхий сайд Гордон Браун уулзалтад оролцсон талууд дэлхийн банк санхүүгийн хямралтай тэмцэх талаар нийтлэг ойлголтод хүрснийг мэдэгдлээ.

     Шинэ зуунд бидний хөгжил бол салшгүй холбоотой гэдэгт бид итгэж байна. Дэлхийн чанартай хямралыг дэлхийн чанартай арга хэмжээ авч байж зохицуулах ёстой, тогтвортой хөгжлийг хамтаар биелүүлэх хэрэгтэй, худалдааг дахин эдийн засгийн өсөлтийн хөдөлгүүр хүч болгох хэрэгтэй гэж тэрээр цохон тэмдэглэжээ.

     Хамтын ажиллагаа авч дэлхий дахинд тулгарч байгаа асуудлыг зохицуулан, эдийн засгийн өсөлтийг сэргээж, ажлын байраар ханган, ард иргэдийн банк санхүүгийн систем дэх итгэлийг нэмэгдүүлэхийн төлөө хүчин чармайлт гаргаж хямрал дахин гарахаас сэргийлнэ гэж 20 орны бүлгийн удирдах хүмүүс санал нэгтэй амлалт хийсэн байна гэж тэрээр илэрхийлжээ.

     Хятад улсын дарга Хү Жиньтао " Хамтран ажиллаж, зовлон жаргалаа хамтаар туульяа" гэсэн үгэндээ банк санхүүгийн хяналт удирдлагыг эрчимжүүлж, олон улсын валютын системийн өөрчлөлтийг ахиулахын чухал чанарыг дахин нотолсон байна.

      Дарга Хү Жиньтао хэлсэн үгэндээ худалдааны төрөл бүрийн ивээх үзлийг эсэргүүцэж, худалдаа хөрөнгө оруулалтын нээлттэй, чөлөөтэй орчинг хамгаалах хэрэгтэй гэж цохон тэмдэглэжээ. Холбогдох орнууд хөгжиж байгаа оронд тавьж байгаа зохисгүй экспортын хязгаарлаа чөлөөтэй болгож, хоёр талын худалдааны цар хэмжээг өргөтгөн, Дохагийн уулзалт хэлэлцээг тал бүрийн тэнцвэртэй үр дүнд хүрэхийг Хятадын тал хүсэж байна гэж тэрээр илэрхийлжээ.

     Хятадын Худалдааны сайд Чэнь Дэмин уулзалт дууссаны дараа дотоод гадаадын сурвалжлагчид ярилцлага өгөх үед Хятадын талын худалдааны ивээх үзлийг эрс эсэргүүцэх байр суурийг дахин нотолжээ.

     20 орны бүлгийн удирдах хүмүүсийн Лондоны дээд хэмжээний уулзалт олон улсын хамтын нийгэмлэгийн банк санхүүгийн хямралтай хамтаар тэмцэх талаар идэвхтэй бүтээлч үр дүнд хүрсэн байна гэж тэрээр тэмдэглэлээ.

1 2
Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе