![]() |
|
![]() |
![]() |
|
![]() |
||
![]() |
||
![]() |
||
|
||
![]() |
||
![]() |
Уг уулзалт өндөрлөх үеэр хийсэн удирдах хүмүүсийн мэдэгдэлд тэмдэглэхдээ, олон улсын банк санхүүгийн хяналт удирдлагыг эрчимжүүлэх талаар хамтын ажиллагаагаа эрчимжүүлэхийг 20 орны бүлгийн удирдах хүмүүс санал нэгтэй зөвшөөрсөн байна. Их Британийн ерөнхий сайд Гордон Браун уулзалт өндөрлөсний дараа сурвалжлагчид хэлэхдээ, бид анх удаа нэгдэлтэй алхам дараа авч дэлхийн банк санхүүгийн системийг өөрчлөх зарчим тохиролцлоо гэжээ.
Банк санхүүгийн хяналт удирдлагыг эрчимжүүлэх талаар системийн үр нөлөө бүхий бүх банк санхүүгийн байгууллага, банк санхүүгийн бүтээгдэхүүн, банк санхүүгийн зах зээлд хяналт удирдлага хэрэгжүүлэх хэрэгтэй гэж 20 орны бүлгийн удирдах хүмүүс санал нэгтэй үзсэн байна.
Дарга Хү Жиньтаогийн хэлсэн үг олны анхаарлын төвд орж идэвхтэй үнэлгээ хүлээсэн байна. АНУ, Их Британи, Япон, Бразил зэрэг орны удирдах хүмүүс Хү Жиньтаотай уулзах үед Хятадын талтай хамтын ажиллагаагаа эрчимжүүлж, олон улсын банк санхүүгийн хямралтай хамтаар тэмцэхийг хүсэж байгаагаа илэрхийлсэн байна. \Гэрэлт орчуулж, Цэцэн хянав\
![]() Күнзийн |
![]() хэрэглээний хятад хэлний хичээл |
Цааш>> |
© China Radio International.CRI. All Rights Reserved. 16A Shijingshan Road, Beijing, China. 100040 |