• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Франц зэрэг улс орнууд Лондоны дээд уулзалтыг нааштай үнэлэв

Хятадын Олон Улсын Радио       (GMT+08:00) 2009-04-04 16:49:48

     Банк санхүүгийн асуудлаарх 20-ийн бүлгийн 2 дахь дээд уулзалт 2-ны өдөр Лондонд өндөрлөв. Дэлхийн эдийн засаг ноцтой өрсөлдөөн сорилтод тулгарч байгаа өнөөгийн байдалд, санхүүгийн хямралтай хамтаар тэмцэнэ гэж уг дээд уулзалтад оролцсон удирдагчид амалсан байна. Дээд уулзалт өндөрлөсний дараа, Франц зэрэг улс орнууд уг дээд уулзалтыг үнэлж, түүний хүрсэн ололт амжилтыг сайшааж, уг дээд уулзалт нь дэлхий нийтээрээ хүч хамжилцан өнөөгийн хүндрэлтэй байдлаас гарахад нааштай үүрэг гүйцэтгэнэ гэж үзсэн байна.

     Францын Ерөнхий сайд Франкоис Филлон 3-ны өдөр хэлэхдээ, дээд уулзалт нь олон улсын банк санхүүгийн хяналт удирлагын шинэ тогтолцоо, сэргээн хөгжүүлэх их цар хэмжээний төлөвлөгөө тогтоох зэрэг бодит амжилтад хүрлээ гэжээ.

      Дээд уулзалтад оролцсон удирдагчид ивээх үзлийг "зөвшөөрөхгүй" гэдгээ санал нэгтэй илэрхийлсэн, энэ нь нэг чухал амжилт юм гэж Голландын Ерөнхий сайд Ян Петер Балкененде үзжээ.

      Бразилын үйлдвэр худалдааны салбарынхан болон аж ахуйн нэгжийн эзэд 3-ны өдөр үзэл бодлоо илэрхийлцгээж, банк санхүүгийн асуудлаарх 20-ийн бүлгийн Лондоны дээд уулзалтын хүрсэн ололт амжилтыг саяшааж байгаагаа тэмдэглэжээ. \О.Дарамбазар орчуулав.\

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе