Шанхайн Дэлхийн Яармагийг зохион байгуулах хорооны дарга Юы Жэншэн саяхан сурвалжлагчид ярилцлага өгөх үед хэлэхдээ, олон улсын банк санхүүгийн хямрал даамжирч байгаа нөхцөлд Шанхайн дэлхийн яармагийг зохион байгуулах нь эдийн засгийн хөгжлийг ахиулахад тус дөхөм үзүүлэх юм гэжээ.
Юы Жэншэн хэлэхдээ, талбай ордны байгууламж, хурал үзэсгэлэнгийн тоног төхөөрөмж, үйлчилгээний тоног төхөөрөмж зэрэг олон нийтийн тоног төхөөрөмжийн байгуулалт, мөрөнгийн нүхэн зам, авто зам, төмөр зам зэргийн шинэчлэн байгуулах зэрэг дэд бүтцийн байгуулалтад хөрөнгө оруулах нь тухайн орон нутгийн эдийн засгийн хөгжил, ард иргэдийн амьдралыг сайжруулахад чухал ач холбогдолтой юм гэжээ.
Дэлхийн яармагийг зохион байгуулах нь бараа эргэлт, хурал үзэсгэлэн зэрэг хэдэн арван аж ахуйн шууд үйлчилгээг шаардах болно. Түүнчлэн 70 сая жуулчдыг хүлээн авах гуанз ресторан, худалдаа, аялал жуулчлал зэргийн иж бүрэн үйлчилгээ олон ажлын байр бий болгох болно гэж тэрээр илэрхийлжээ. \Гэрэлт орчуулав\