• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Дарга Хү Жиньтао Италид айлчилж байна

Хятадын Олон Улсын Радио       (GMT+08:00) 2009-07-06 11:06:34

     Энэ бол Хү Жиньтао Хятад улсын дарга болсноос хойш анх удаагаа Италид айлчилж байгаа болно. Өнөө Хятад, Итали хоёр орны улс төрийн зөвшилцөл, эдийн засаг худалдааны харилцаа холбоо цөмөөрөө нягт байж, Итали нь Хятадын Европын холбооны доторх худалдааны 5-р том түнш болон хөрөнгө оруулалтын эх үүсвэр орон болсон байна. Хятадын Гадаад хэргийн сайдын туслах Ү Хүнбө 5-ны оройн хэвлэлийн бага хурал дээр хэлэхдээ, хоёр орны ажил хэрэгч хамтын ажиллагааг гүнзгийрүүлж, эдийн засаг худалдааг эрчимжүүлэн, хүмүүнлэгийн солилцоог өргөтгөх бол дарга Хү Жиньтаогийн энэ айлчлалын чухал зорилтын нэг юм гэжээ. Энэ айлчлалаар хоёр тал найман хэлэлцээрт гарын үсэг зурах болно гэж тэрээр мэдээлэв. Тэрээр хэлэхдээ,

     Хэлэлцээрт эдийн засаг, худалдаа, соёл, байгаль орчныг хамгаалах, аялал жуулчлал зэрэг салбар хамрагдаж байна. Жишээлбэл хүмүүнлэгийн харилцаа солилцооны талаар, хоёр орны Гадаад хэргийн сайд Италид ирэх жил "Хятадын соёлын жил" ажиллуулах тухай хамтарсан мэдэгдэлд гарын үсэг зурах болно. "Хятадын соёлын жил" нь Италийн ард түмэнд Хятадын соёлыг бүх талаар танилцуулах хүмүүнлэгийн солилцооны гол агуулга болно. Энэ арга хэмжээ нь хоёр ард түмэн хоорондын ойлголцлыг нэмэгдүүлж, хоёр ард түмний найрамдалд тус дөхөм үзүүлэн, хоёр орны харилцааны ирээдүйн хөгжилд иргэдийн санал бодлын үндэс суурь тавих зорилготой юм гэжээ.

1 2 3 4
Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе