
Энэ жилийн хөгжсөн орнууд болон хөгжиж байгаа орнуудын удирдах хүмүүсийн яриа хэлэлцээний хурлын гол хэлэлцэх хэрэгт хүн төрөлхтний хоол хувцас, орон сууц, унаа машин, амьдрал ахуйн зэрэг дэлхий нийтийн чанартай халуун цэгийн асуудлууд байгаа нь мэдээж юм. Жишээлбэл, үр тарианы аюулгүй байдал, уур амьсгалын өөрчлөлт, эрчим хүчний аюулгүй байдал зэрэг асуудал хамрагдаж байна. Үр тарианы аюулгүй байдлын асуудалд чиглүүлэн Хятадын Гадаад хэргийн яамны орлогч сайд Хэ Я-фэй танилцуулан хэлэхдээ,
Үр тарианы асуудал бол дэлхийн өнөөгийн хамгийн их анхаарал татаж байгаа асуудлын нэг юм. Иймээс энэ хурлаар энэ асуудлыг авч хэлэлцэх бөгөөд хурлын дараа хамтын тунхаг нийтлэх болно. Үр тарианы аюулгүй байдлыг хамгаалах талаар Хятад улс маш их хүчин чармайлт гаргасан, эн тэргүүнд Хятад улс өөрийн ард түмний хоол хүнсний асуудлыг шийдсэн байна. Өөрчлөлт хийж нээлттэй бодлого хэрэгжүүлснээс хойш Хятадын засгийн газар үр тарианы хангалтыг чармайн баталж, ард түмнээ ядуу байдлаас гаргав. Энэ нь тэр чигээрээ дэлхийн үр тарианы аюулгүй байдалд үзүүлсэн асар их хувь нэмэр юм. Үүнээс гадна бид мөн хөгжиж байгаа орнууд, ялангуяа Африкийн орнуудад туслан үр тарианы асуудлыг нь зохицуулж байна. Үр тарианы хангамжийг батлах явдал бол хүний эрхийг хамгийн сайн баталгаажуулж байгаа явдал мөн гэж би үзэж байна гэжээ.
<< 1 2 3 4 >>