• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Хятад, Монголын аж ахуйн нэгжүүдийн хооронд гүүр тавив

Хятадын Олон Улсын Радио       (GMT+08:00) 2009-09-02 10:53:45

     Монгол Улсын шадар сайд М. Энхболд эн тэргүүнд үг хэлж, Хятад, Монгол хоёр талын аж ахуйн нэгжүүд Зүүн хойд Азийн энэ яармаг дээр уулзан танилцаж, хамтын ажиллагааны сэтгэл дүүрэн түнш бололцож, хамтын ажиллагааны нөөц боломж бүхий төслийг тохиролцон хэлэлцэж, хангалттай үр дүнд хүрэхийг хүсэж байгаагаа илэрхийлэв. Монголын худалдааны энэ өдөрлөгийг Монгол Улсын Гадаад хэргийн яам, Гадаад хөрөнгө оруулалтын газар, Үндэсний худалдаа үйлдвэрийн танхим зохион байгуулж, Хятадын аж ахуйн нэгжүүдэд Монгол Улсын хөрөнгө оруулалтын нөхцөл боломж, зам харилцаа тээврийн бүтээн байгуулалтын төсөл, уул уурхай эрчим хүчний хөрөнгө оруулалтын холбогдох төсөл, хүнс хөдөө аж ахуй хөнгөн үйлдвэрийн хөрөнгө оруулалтын төслийг танилцуулсан байна.

     Хятадаас Монгол Улсад суугаа Элчин сайдын яамны Эдийн засаг худалдааны зөвлөх Жао Чинмао дараа нь Хятад, Монголын эдийн засаг худалдааны байдлыг танилцуулав.

     Тэрээр хэлэхдээ, Монголын худалдааны өдөрлөг нь Зүүн хойд Азийн энэ яармагийн хүрээнд тусгайлан Монгол Улсын хөрөнгө оруулалтын нөхцөл боломжийг танилцуулж, Монгол Улс хийгээд Зүүн хойд Азийн орнууд, ялангуяа Хятадын аж ахуйн нэгжүүд хоорондын солилцоо хамтын ажиллагаанд тус дөхөм үзүүлэх боломж болсны хувьд Хятад, Монгол хоёр орны эдийн засаг худалдааны харилцааны хөгжилд нааштай хувь нэмэр үзүүлсэн байна. Дэлхийн банк санхүүгийн хямрал Хятад, Монгол хоёр талд шууд юм уу, дамаар нөлөөлөв. Монголын талын бүртгэлээс үзвэл, 2009 оны эхний хагаст Монгол, Хятадын импорт экспортын нийт хэмжээ 726 сая ам. доллар болж, өнгөрсөн оны мөн үеийнхээс 41 хувиар буурсан байна. Түүний дотор Монголын талын Хятадад гаргаж байгаа экспортын хэмжээ 528 сая ам. доллар, Хятадаас оруулж байгаа импорт 198 сая ам. доллар байж, 35, 5 хувь болон 52 хувиар тус тус буурав. Монголын экспорт импортын худалдаанд 69, 2 хувь болон 22,2 хувийг тус тус эзэлж, 2008 оныхоос 4,9 хувь болон 9,1 хувиар тус тус буурсан байна. Хятадтай хийх худалдааны ашиг орлого 330 сая ам. Долларт хүрч, өнгөрсөн оны мөн үеийнхээс 75 сая ам. доллараар багассан байна. Хятад улс Монголын худалдааны хамгийн том түнш орон, экспортын хамгийн том орон, импортын хоёр дахь том орны байр сууриа хадгалсаар байна гэжээ.

     Хятад, Монголын хөрөнгө оруулалтын байдлын талаар Жао Чинмао хэлэхдээ, Хятадын Монголд хөрөнгө оруулж байгаа гол салбарт геологи уул уурхайн нөөц баялаг хайн олборлох, худалдаа гуанз рестораны үйлчилгээ, барилгын ажил болон барилгын материал үйлдвэрлэх, мал аж ахуйн бүтээгдэхүүн боловсруулах, хүнсний үйлдвэрлэл зэрэг багтаж байна. Хятадын хүчирхэг, нэр хүнд бүхий аж ахуйн нэгжүүд Монголд хөрөнгө оруулахыг Монголын засгийн газар дэмжиж байна. Ийм худалдааны өдөрлөг зэрэг араг хэмжээгээр дамжуулан хоёр талын аж ахуйн нэгжүүдийн хамтын ажиллагаанд тус дөхөм үзүүлж, харилцан ашигтай сайн төсөл, том төсөл илүү хэрэгжүүлж, хоёр орны эдийн засаг худалдааны эрх тэгш харилцан ашигтай харилцаанд хувь нэмэр оруулахыг хүсэж байна гэжээ. \Цэцэн орчуулав\


1 2
Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе