• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Шанхайн дэлхийн яармаг үзэсгэлэн байршуулах ажлаа хийж байна

Хятадын Олон Улсын Радио       (GMT+08:00) 2010-03-31 10:09:58

     Түүхэнд үзэгчид хамгийн олон болж мэдэх Шанхайн дэлхийн яармаг нээлтээ хийхэд 32 хоног л үлдээд байна. Одоо хотхоны байгуулалт шувтаргын шатанд орж, үзэсгэлэн байршуулах ажил дэг журамтай явагдаж байна.

     Шанхай хотын байнгын орлогч дарга, Шанхайн дэлхийн яармагийн орлогч дарга Ян Шюн 30-ны өдөр хэлэхдээ: "Хятадын ордон, гол сэдэвт ордон, Дэлхийн яармагийн төв, Дэлхийн яармагийн соёлын төв, Дэлхийн яармагийн тэнхлэг зэрэг барилгуудын барилгын ажил дууссан байна. Өөрөө барьж байгуулж байгаа 42 ордны барилгын ажил ч дуусч үзэсгэлэн байршуулах ажилдаа ороод байна. Улсын дотоодын олон муж хотуудын ордны үзэсгэлэн байршуулах болон тоног төхөөрөмжийг туршин ажиллуулах үед ороод байна. Эдгээр ордныг 4-р сарын 20-ноос туршин ажиллуулах болно" гэжээ.

      Ян Шюн хэлэхдээ, материалын тээвэрлэлт , ажлын хугацааг хойшлуулах зэрэг нөхцөлөөс болж, удаа бүрийн Дэлхийн яармагийн зарим ордон цагтаа ажиллаж чадахгүй байдал гардаг. Энэ удаагийн Дэлхийн яармагт ийм байдал гарах магадлал үгүй юм " гэжээ. \Гэрэлт орчуулав\

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе